Гадинбалын Чагдаржав: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 1:
[[Файл:Gadinbalyn Tserendorj.jpg|thumb|Гадинбалын Чагдаржав<br />
]]
Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар [[Богд хааны Засгийн газар|Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар]] буюу Түр засгийн газар байгуулж даргаар нь Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон байна. Г.Чагдаржав 1869 оны орчим Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Засаг түшээ гүн Гааданбал ноёны хүү болон төржээ. 1897 онд эцгээсээ угсаа залгамжлан Засаг түшээ гүн хэргэмийг өвлөн хошуу ноён болсон. 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болжээ.
Мөр 6:
 
== Төрийн түшээ замнал ==
Хятадад хувьсгал гарч Манж Чин улс мөхөх нь тодорхой болоодболох ирэхийн цагтүед халх монголчууд тусгаар тогтнолоо сэргээхээр үгсэн, үүнийг сурвалжит язгууртнууд, ихэс лам нар толгойлох болжээ. Тэд Тусгаар тогтнолоо зарлахын өмнө Хүрээний газрын Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу одоогийн хэлээр Түр Засгийн газар байгуулж Чагдаржавыг Ерөнхий сайдаар томилжээ. Тус засгийн газрыг Сэцэн ханы Гомбосүрэн, Сайнноён ханы Цэдэнсоном, Түшээтханы Намсрай, Их шавийн Цэрэнчимэд нар бүрдүүлсэн. Чагдаржавыг Түр Засгийн газрыг толгойлохынх нь өмнөх бүх эд хогшлыг нь бүртгэсэн данс архивт байдаг. “Ноётны өргөө нь 5 төө хатгуур тооно, унь 81, 15 толгойтой хана 5, будаг самбар цүү цуургатай хаалга 1 гэх мэтчилэн тоочиж байснаа хүрэн сандал ширээ 2, тамхины цохиур 2, хайрцаг 2, өвсөн туужуур 1” гэж бүртгэсэн байна.
 
1911 оны 12-р сарын 29-нд тусгаар Монгол улсыг зарлаж Богдыг хаан ширээнд залах хүртлэх хугацаанд Түр засгийн газар асар их ажил хийж амжуулсан байдаг. Тусгаар улсаа зарлахаар бэлдэж байгааг улс орны бүх нэгжид мэдээлсэн, Манж Чингийн төлөөлөгчийг хөөсөн, мөн Улиастайн жанжинг орхиж явуулахыг сануулсан, Хиагтын гаалийг мэдэлдээ авсан, зэр зэвсэг цэрэг цуух цуглуулсан, улсаа тогтнуулах ухуулах тараасан зэрэг бүхий л бичиг баримт тушаал шийдвэр Түр засгийн Ерөнхий сайд Чагдаржавын нэрээр үйлдэгджээ.