Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 85:
1623 онд Нурхачи баатар хаан Хорчины [[Ууба тайж]]<nowiki/>ид элч илгээн 1624 онд тангараг өргүүлж холбоотноо болгов. Лигдэн хаан “энх төрөөр нэгтгэх бодлого” нь амжилтгүй болмогц “дайчин төрөөр нэгтгэх бодлого”-д шилжиж, 1625 оны 4-р сард Хорчин аймагт довтолж Зүрүхэ хотыг бүсэлсэнд Хорчины Ууба тайжи Умард Алтан улсад элч илгээн тусламж хүсэв.
 
Нурхачи баатар хаан цэрэглэж, Хорчины нутгийн гадна цэргийн үзлэг хийгээд өөрийн гутгаар бэйл Мангудай, дөтгөөр бэйл Абахай хун тайж нараар 5000 шилдэг морин цэргийг удирдуулан Хорчинд туслаар илгээж, өөрөө гэдрэг буцжээ. Лигдэн хаан манж-зөрчидийн цэрэг айсуйг мэдээд бүслэлтээ зогсоож гэдрэг буцсан байна. Энэ үед Өвөр Халхын Баяагудын ноён Энхэ дара албат нараа дагуулан Умард Алтан улсад дагаар оров. 1625 онд Хорчины [[Ууба тайж]], зөрчидийн [[Нурхач|Нурхачи хаанд]] бараалхан [[есөнЕсөн цагааны бэлэгалба]] сэлтийг өргөж давхар ураг барилдав. [[Чин улс|Манж]] ба [[Бутралын үеийн Монгол|Цахар]] хоёрын хооронд болсон анхны зэвсэгт мөргөлдөөнд Манж нар дарамгайлж Нурхачи баатар Өмнөд Монгол уруу цэрэглэн орохоор зоримог шийдвэр гаргасан байна.
 
1626 онд Манж-зөрчидийн их цэрэг Монголын нутагт цөмөрч “Улаат элчийг уулгалав” гэж шалтаглан Жаруд, Баарин аймгийг довтолж хүн мал олныг олзолж авчээ.
Мөр 96:
 
1627 оны үед лигдэн хаан баруун гурван түмэнг (Ордос, Харчин, Түмэд) дайлах чимээг сонссон ар Халхын Засагт хан, Хотгойдын Алтан хан нар тагнуул туршуул явуулж байдлыг ажиглах гэхэд Лигдэн хаан тэднийг нь барьж аван цөмийг нь алжээ. Энэ мэт байдлаас болон ерөөс Лигдэн хааныг ар Халхад цэрэглэх нь гэж сандарсан ар Халхын ноёдуудын дунд багагүй хөл үймээн болж эсэргүүцэн тэмцэхээр бэлдцгээжээ.
<gallery widths="500" heights="300" perrow="1">
Файл:NEAsia 1620-1630.jpg|1620-аад оны Цахар (улбар шар)
</gallery>
 
1631 онд Халхын хамгийн баруун хойд захад оршин сууж байсан Омбо-Эрдэнэ тайж Лигдэн хутагт хаан довтлон ирэх гэж буй тул галт зэвсгээр туслана уу гэж Оросын хаанд элч зарж байсан төдийгүй Лигдэнгийн “аюулаас” аврагдахын тулд Оросын цагаан хаанд дагаар орох асуудлыг татгалзахгүй байсан нь „Өөрийн төрөлдөө захирагдсанаас өрөөлийн дор боолчлогдсон нь дээр“ гэх сонголтыг буй болгосон юм.