Долоннуурын чуулган: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 11:
Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Халхын талаар явуулсан төрийн бодлого, цаашид Халхыг хэрхэн захирах талаар тодорхой дурджээ.
Тус чуулганаар Халхын 5 хүнд [[чин ван]], 6 хүнд [[жүн ван]], 3 хүнд [[бэйл]], 4 хүнд [[бэйс]], 7 хүнд [[гүн]], 6 хүнд [[Тайж|тэргүүн зэрэг тайж]] олгож, 34 ноёныг хошууны [[Засаг ноёдын үе залгамжлал|засаг ноён]] болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ .
Тийнхүү Халхыг Манжийн харъяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт ихээхэн хохирол учруулсан юм. Энэ үйл явдалд их ач холбогдол өгч байсан нь юуны өмнө, Халхын хант улсыг оруулж авснаар цааш [[Зүүнгарын хаант улс|Зүүнгар]], [[Дээд монголчууд|Хөх нуур]], [[Төвөд|Түвэд]], [[Хамил тойрог|Хами]] зэрэг улс орнуудад төрийн бодлогоо явуулах боломж нээгдсэн төдийгүй тэдгээрийг байлдан эзлэхэд Өвөр Монгол, Халхын цэргийн хүчийг ашиглах боломж олж буй зэрэгтэй холбоотой байв.