Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 56:
'''Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг''' нь [[Ирланд]] улсыг төлөөлдөг [[хөлбөмбөг]]ийн баг юм. [[Ирландын Хөлбөмбөгийн Холбоо]] (FAI) зохицуулдаг бөгөөд өөрийн талбай дахь тоглолтоо [[2010]] оны 5 сард нээгдсэн, [[Дублин]] хотын [[Авива цэнгэлдэх хүрээлэн]]д хийдэг.
 
Тус баг анх [[Ирланд улс 1924 оны зуны олимпод|1924 оны зуны олимпод]] оролцож, шөвгийн наймд шалгарсан бөгөөд [[Ирланд улс 1948 оны зуны олимпод|1948 оны зуны олимпод]] мөн оролцож байв. Тэд 1924-1936 онд '''Ирландын Чөлөөт Улс''', 1936-1950 онд '''Ирланд''' гэсэн нэрээр өрсөлддөг байсан бөгөөд 1953 онд ФИФА-гаас Ирландын 2 багийг олон улсын тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрч, Ирландын багийг албан ёсоор "Бүгд Найрамдах Ирланд Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг", нөгөөг нь [[Хойд Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг|Хойд Ирланд]] гэх болжээ<ref>http://nifootball.blogspot.com/2010/03/northern-ireland-programmes-1882-1889.html</ref>.
 
[[Жэк Чарльтон]] болон түүний залгамжлагч [[Мик Маккарти]]гийн үед Ирландын шигшээ баг тун амжилттай үеийг өнгөрүүлэн, [[1988 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн|1988]] онд [[Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн|Европын АШТ]]-д анх удаа шалгарч, улмаар [[1990 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|1990 оны Дэлхийн АШТ]]-д анх удаа шалгарч оролцон шөвгийн наймд үлдсэн, мөн [[1994 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|1994]], [[2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|2002]] оны Дэлхийн АШТ-д оролцож, хэсгээсээ шалгарч байв. [[Жованни Трапаттони]]гийн удирдлага дор Ирландчууд [[2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|2010 оны Дэлхийн АШТ]]-ийн эрхийн төлөө [[Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг|Францтай]] хийсэн шовх тоглолтод маргаантайгаар ялагдсан боловч [[2012 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн|2012 оны Европын АШТ]]-д оролцох эрхээ аваад байна.