Мехико: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 69:
'''Мехико''' ({{lang-es|Ciudad de México, México, D.F. эсвэл México}}) нь [[Мексик]]ийн [[нийслэл]] юм. Улсынхаа [[эдийн засаг]], [[аж үйлдвэр]], [[соёл урлаг]]ийн төв бөгөөд 2005 оны байдлаар 8,720,916 хүн амтайгаараа хамгийн их хүн амтай хот нь юм. [[Их Мехико хот]] (''Zona Metropolitana del Valle de México'') нь холбооны болон улсын засгийн газруудын өгсөн тодорхойлолтоор [[Мексик муж]]ийн хөрш зэргэлдээ 58 хот болон [[Хидалго муж]]ийн нэг хотыг өөртөө багтаадаг. 2006 оны байдлаар Их Мехико хот нь 19.2 сая хүн амтай байсан бөгөөд энэ нь дэлхийн баруун тал бөмбөрцөгийн нэг дэхь, дэлхийд хоёр дахь том метрополи газар нутаг болно. 2005 оны байдлаар дэлхийн хотууд дотор [[ҮНБ]]-ээрээ наймд жагсагджээ. Мехико нь [[Сао Пауло]]тай хамт [[Латин Америк]]ийн хоёр Бета дэлхийн хотын нэг нь юм.
 
Мехико хот нь мөн Мексикийн [[Холбооны тойрог]] ({{lang-es|Distrito Federal, D.F.}}) юм. Холбооны тойрог болон Мехико нь нэг ижил байгууллаар удирдуулдаг бөгөөд Үндсэн хуулинд нь нэг ижил болохыг заасан байдаг. Гэвч анх Холбооны тойрог 1824 онд байгуулагдахад ийм байгаагүй байсан бөгөөд Мехико нь тойргийг бүрдүүлэгч хотуудын нэг байжээ. Мехико хөгжиж бусад хотуудаа залгиж, 1928 онд албан ёсоор бусад хотуудыг үгүй болгосны дараа [[1993]] онд албан ёсоор Мехико болон Холбооны тойргийг нэг хэмээн зааж [[Үндсэн хууль|Үндсэн хуулийнхаа]] 44-р зүйлд өөрчлөлт оруулжээ. Энэхүү зүйлд, Мехико нь холбооны тойрог бөгөөд холбооны хүчнүүдийн төв, Мексик улсын [[нийслэл]] хэмээн заагдах болжээ.
 
Мехико нь Мексик улсын төвд байрлах, [[Мексикийн хөндий]]д (мөн Анахуакийн хөндий гэгддэг) д.т.д. 2,240 метр өндөрт оршдог. Анх 1325 онд [[Ацтек]]уудаар [[Текскоко нуур]]ын арал дээр байгуулагдаж байжээ. 1521 оны дайралтаар бараг бүтнээрээ устгагдсан бөгөөд дараа нь [[Испани]]й хотын стандартуудын дагуу дахин баригджээ. 1524 онд Мехико хот хэмээн байгуулагдаж (''México Tenustitlán''), [[1585]] онд ''Ciudad de México'' нэртэй болжээ.
 
== Гадаад холбоос ==