Ялтын уулзалт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
'''Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалт'''-[[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы үед [[Герман]]ы буюу Тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг [[Холбоотны эвсэл]]ийг бүрдүүлэгч нараас голлох гурван улсын тэргүүн [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ]]-ын И.В. [[Иосиф Сталин]], [[Америкийн Нэгдсэн Улс|АНУ]]-ын [[Ерөнхийлөгч]] [[Франклин Рузвельт]], [[Их Британи]]йн [[Ерөнхий сайд]] [[Уинстон Черчилль]] нарын 1945 оны 2 сард ЗХУ-ын [[Хар тэнгис]]ийн эрэгт орших [[Ялта хот]]од хийсэн уулзалтыг хэлдэг. Ялтын уулзалтаар Германыг ялсны дараа [[Европ тив]] ба [[дэлхий]]н хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоог хийсэн байна. Холбоотон болох АНУ, Англи хоёр Германыг ялсны дараа ЗХУ-ыг [[Япон]]ы эсрэг [[дайн]]д оролцуулахыг хүссэн байна. И.Сталин Германыг ялснаас 3 сарын дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой, гэхдээ дараах нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна. Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн ба Германыг ялсны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчлан тогтъё гэж тохирсон байна. Сталины санал нь:
# [[Карафүто|Сахалин арлын өмнөд хагас]], [[Курилийн арлууд]]ыг ЗХУ-д өгөх,
# [[Ар Монгол]] ([[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|БНМАУ]]) -ын [[статус-кво]]г хүлээн зөвшөөрөх,
# [[Дорнод хятадын төмөр зам]] ба [[Порт-Артур]]ын боомтыг ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэх зэрэг юм.