Монгол-Оросын 1912 оны гэрээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 3:
 
== Талуудын зорилго, хэрэгжсэн байдал ==
1911 оны зун цаг Халхын[[Халх Монгол|Халх]]ын [[Живзундамба хутагт]] ба дөрвөн хаадаас бүх Монгол үндэстэн нь манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжыг гуйж Орос улсын хаанд бичиг өргөжээ. Энэхүү бичигт: Шашиныг мандуулах амьтаныг жаргуулагч Жавзандамба лам Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан [[Цэрэндондовын Навааннэрэн|Навааннэрэн]], Засагтхан[[Засагт хан Содномравдан]], Сайн ноён [[Төгс-Очирын Намнансүрэн|Намнансүрэн]] нар хичээнгүйлэн Их Орос улсын их цагаан хааны амгаланг эрж: «ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор Монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун» хэмээн тэмдэглэж, «Их Орос улс дор шүтэж бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдах үгүй» хэмээгээд «агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа хамгаалан туслахыг их ганд бороог хүсэх мэт сүсэглэн гуйж» бичиг өргөн тусгайлан жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд түшмэл Хайсан нарыг элч төлөөлөгчөөр зарж явуулсан хэмээн дурьджээ.
 
Түр Засгийн газраас Монголын төр засгийг төвхнүүлэх ажлын хүрээнд Монгол улсын хаан ширээнд Богд гэгээн Жавзандамбыг залж, суулгах их ёслол хийх өдрийг бүх Монгол даяар зарласнаас гадна Хүрээнд суугаа Хаант Орос улсын консулд албан ёсоор мэдэгджээ. 1911 оны өвлийн тэргүүн сард Түр засгийн газраас Их Орос улсын ерөнхий консулд явуулсан бичигт: «энэ жил зуны цаг манай Халхын дөрвөн аймгийн хан ван, гүн, олон засгууд шарын шашныг өрнөөн дэлгэрүүлэх ба улс төрөө бататгахыг бүгдээр санаа нийлж, зөвлөлдөн Богд гэгээнийг Монгол улсын хаанд өргөмжилж эрдэнийн сууринд залж ёслон мөргөж, их төрийн ёслолыг гүйцэтгэх өдрийг энэ цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 ний барс цагт тогтоосон учрыг Оросын эзэн хааны засгийн газар уламжилна уу» хэмээжээ