Монгол-Оросын 1912 оны гэрээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
 
== Талуудын зорилго, хэрэгжсэн байдал ==
1911 оны зун цаг Халхын Живзундамба хутагт ба дөрвөн хаадаас бүх Монгол үндэстэн нь манж хятадын дарлал дор тэсэш үгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжыг гуйж Орос улсын хаанд бичиг өргөжээ. Энэхүү бичигт: Шашиныг мандуулах амьтаныг жаргуулагч Жавзандамба лам Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагтхан Содномравдан, Сайн ноён Намнансүрэн нар хичээнгүйлэн Их Орос улсын их цагаан хааны амгаланг эрж: «ойрноос нааш хятад түшмэд эрх барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаан дор Монгол газрыг ашиг тариа хэмээх зэргээр эзлэн хуучин хэв суртлыг халж эрх хүчийг бууруулан бүрэлгэх нь үнэхээр гашуун» хэмээн тэмдэглэж, «Их Орос улс дор шүтэж бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдах үгүй» хэмээгээд «агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа хамгаалан туслахыг их ганд бороог хүсэх мэт сүсэглэн гуйж» бичиг өргөн тусгайлан жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд түшмэл Хайсан нарыг элч төлөөлөгчөөр зарж явуулсан хэмээн дурьджээ.Хаант Оросын эзэн хаанд өргөсөн энэхүү айлтгал бичгээс гадна манж хятад түшмэд «эрт эдүгээ дор олон Монголыг хилс бэрхээр дарлан зовоож хашруулан бүхий учирыг эдүгээ бидний мэдсэн амссан төдийгээс товчлон гаргаж мэдүүлэх нь» хэмээсэн 21 зүйл тайлбар буюу санамж бичгийг Хаант Оросын Гадаад явдлын яамнаа илгээсэн байна. Энэхүү тайлбар 21 зүйлийн дотор Монголын дотоод байдал, гадаад нөхцөлийн талаар нилээд бодитой үндэслэлтэйгээр дүрсэлсэн байх бөгөөд ирээдүйд Хаант Оросод үзүүлж болох хөнгөлөлт дэмжлэгийн талаар хүртэл дурьдсан байна. Єөрөөр хэлбэл Орос улсыг түшэхэд манай Монголчуудад ашигтай байхаас гадна Оросын ашиг сонирхолд нийцэх боломжтой болохыг учирлан тайлбарласан юм. Эл бичгийн нэгдүгээр зүйлд: «Манай Монгол хан вангуудаас дараалан засаг ба засаг бус олон түшмэд хэргэм тушаал залгамжлах зэрэг жинхэнэ хууль ёсоор явуулбаас зохих хэрэг зүйлд хятад түшмэд ямагт өчнөөн түмэн мянган лан мөнгө албадан хяхан авч сая айлтгаж залгамжлуулах болсон бөгөөд хэрэв мөнгө зоос үлэмж хараахан тушааж чадахгүйг нь боогдуулан хойшлуулсаар энэ хэр зэргэ залгамжлан чадаагүй өчнөөн төчнөөн жилээр хүлээсэн засаг ба засаг бус ихээхэн бага түшмэд маш олон» гэж мэдүүлжээ.
 
== Гэрээ байгуулах үйл явц ==