Монгол Ардын Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 13:
МАХН нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, нийгэм төрөө шинэчлэн хөгжүүлэх их үйлсийг удирдаж, улс үндэстнээ орчин үеийн соёл иргэншилд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.Үүний хамт нийгмийг удирдан чиглүүлэгч хүчний хувьд түүхийн тодорхой үед гадаад, дотоод ээдрээтэй нөхцөл байдлын улмаас Монгол оронд гарсан сөрөг үйл явдлууд, нийгмийг хэт үзэл сурталжуулах, нийгмийн гишүүдийг үзэл бодлоор хяхан хавчих үйл ажиллагаанаас ангид байсангүй.
 
Монгол улс түүхэн сонголтын заагт ирсэн 1980-аад оны дундаас МАХН нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг эхлүүлж, ардчилсан үйл явцыг эргэлт буцалтгүй болгосон улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагыг хүлээн авсан юм.1990 оны 3 дугаар сард эрх баригч МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, БНМАУ-ын Үндсэн хуулийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт нам” гэсэн заалтаас татгалзсанаар улс төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх өргөн бололцоог нээж өгчээ.
 
[[Зураг:MAN_logo.jpg|thumb|right|200px|Монгол Ардын Намын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна. ]]
МАХН-ын Онц их хурлаар намын үзэл баримтлал, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр дүрмээ өөрчлөн шинэчилж, 2003 онд Социалист Интерний бүрэн эрхт гишүүнээр элсэв. 2010 онд хуралдсан МАХН-ын XXVI их хурлаас “...Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн зарлаж, МОНГОЛ АРДЫН НАМ нэрийг сэргээжээ.<ref>[https://mongoltoli.mn/history/h/852 Монгол ардын нам]</ref>
 
==Монгол Ардын Намын далбаа==
[[Зураг:MAN_logo.jpg|thumb|right|200px|Монгол Ардын Намын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна. ]]
Монгол Ардын Намын далбаа улаан, цагаан, хөх хосолсон өнгөтэй, урт, өргөн нь 2:1-ийн харьцаатай байна. Далбааны гуравны нэгийн хэмжээстэй эхний хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл улаан, дунд хэсэг нь шударга ёс, эв нэгдэл, ариун нандины бэлгэдэл цагаан, төгсгөл хэсэг нь хөгжил дэвшил, төрт ёсны бэлгэдэл мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна. Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.