Индукци: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
[[File:Induktion-Deduktion-ru.svg|thumb|right|Онол, эмпирикизм, индукц, хасах харилцан хамаарлын сонгодог дүрслэл.]]
'''Индукци''' (''[[Латин хэл|лат.]]'' ˌinducereˈ - “шалтгаалах, нөлөөлөх, нэвтрүүлэх, эргээд гарах, мэдээд гарах”) нь ямарваа нэгэн үзэгдэл буюу ерөнхий ухагдахуун эсвэл байгалийн хуулийг ажигласаны үндсэн дээр түүнээсээ ерөнхий ойлголт болон туршлага суух утгыг илэрхийлдэг. Энэ бол ажиглалт болон туршилтын дүгнэлттэй холбоотой танин мэдэхүйн арга юм. Логикийн үүднээс авч үзвэл нэгж, эсвэл тусгай баримжааны үндсэн дээр онцгой дүрэм журмын дагуу гаргаж авсан ерөнхий санаа бодлыг агуулсан оюун дүгнэлт гэж ойлгож болно. Шинжлэх ухаанд болон өдөр тумын амьдралд нийтлэг шинжтэй олон зүйл нь тусгай баримтуудыг эзэмшсэний үр дүнд бий болдог. Нэгж болон тусгайгаас ерөнхий руу шилжих үйл явц хүний оюун санаандаа явагддаг. Тухайлбал, XYII зууны эхэнд Кеплер: “Аливаа гариг эллипсийн дагуу хөдөлдөг бөгөөд түүний аль нэг цэгт Нар оршин тогтдог” (Сүүлд үүнийг Кеплерийн нэгдүгээр хууль гэж нэрлэх болсон) гэдгийг баталсан байдаг. Энэ дүгнэлтийг Газар, Ангараг, Сугар зэрэг тусгай гариг бүрийн хөдөлгөөнийг судалсаны үндсэн дээр хийжээ. Үүний дараа энэхүү индукцийн аргыг шинжлэх ухааны аль ч салбарт түгээмэл хэрэглэдэг болжээ. Индукцийн тусламжтайгаар нийтлэлийн мэдээлэл олж авах объектив үндэслэл бол ерөнхий зүй тогтлын холбоогоор нэгдсэн үйл явдлуудын давтамж байдаг бөгөөд түүний үндсэн дээр нэгж, тусгай баримтуудад тулгуурлан ерөнхий хуулийг тогтоож болно. Индукцийн тусламжтайгаар хийж буй
[[Ангилал:Логик]]
|