Австрали: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 298:
[[File:The Story of the Kelly Gang 1906.jpg|thumb|Нед Келли гэх дээрэмчний тухай өгүүлэх "Дээрэмчин Келлигийн түүх" кино нь дэлхийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм.]]
 
Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Австралиас гаралтай. “Дээрэмчин Келлигийн түүх” нэртэй уг киногоор Австралийн кино урлагийн түүх эхэлжээ. Дэлхийн I дайн гэхэд тус улсад кино үзэгчдийн тоо нэмэгдэж, эрэлт ихэссэн ч Холливудын кино зах зээд давамгайлж байсан юм. Энэ давамгайлал 1960-аад оныг дуустал ер татраагүй билээ. Харин Австралийн засгийн газар кино урлагийг бодлогоор дэмжсэний дүнд 1970 оноос Австралийн кино урлагийн нэн шинэ үе эхэлсэн гэж үздэг. Үүнээс та бүхэн Матар хочит Дандий, Галлиполи зэрэг киноноос гадна, их хэмжээний ашиг олсон “Мед Макс” киног сайнкисайн мэдэх буй за. Ийнхүү дэмжсэнээс хойш 2015 оны байдлаар Австралийн кино театрт гарч байгаа киноны 7.7 хувийг гадаадын кино эзэлж байна. Австралиас Оскарын шагналт олон арван жүжигчид төрөн гарсан байдаг. Тухайлбал Жефри Рашш, Николь Кидман, Кейт Бланшет, Хийт Леджэр нарыг нэрлэж болно.
Автсрали нь Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци буюу ABC, Өргөн нэвтрүүлгийн тусгай үйлчилгээ буюу SBS гэсэн хоёр том агентлагтай. Үүнээс гадна арилжааны зориулалттай гурван телевиз, төлбөр төлөх үйлчилгээтэй 30 гаруй компани, ашгийн бус олон арван телевиз, радиогийн станцууд бий.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд Австралийн муж бүр өөрийн гэсэн өдөр тутмын сонинтой байдаг. Үүнээс үндэсний хэмжээнд хүрдэг “Австраличууд”, “Австралийн санхүүгийн зах зээл” гэсэн хоёр сонин бий. Өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад хэвлэлийн эрх чөлөөгөөрөө харьцангуй доогоор эрэмблэгдсэн нь бий. Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас тус улсыг хэвлэлийн эрх чөлөөгөөр нь 178 улсаас 18-рт эрэмбэлжээ. Австралид хэвлэл мэдээллээр дагнасан Ньюс Корпораци, Фейрфакс медиа гэсэн хоёр том компани бий.
 
=== Спорт наадам ===