Дамдинсүрэнгийн Энхбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
 
==Улсын Их Хурлын гишүүн, Казиногийн хэрэг==
1996 онд болсон Улсын Их Хурлын ээлжилт сонгуулиар МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Д.Энхбаатар болон зарим гишүүдийн санаачилгаар "Казиногийн тухай" хуулийг санаачлан батлуулсан байна. 1998 онд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар нь авлигын хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, улмаар шүүхээс уг хэрэг батлагдсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсны дагуу хоригджээ. Суллагдсаныхаа дараа БХЯ-ны “Транс сэргэлт” компанийн захирлаар ажиллаж байгаад хурандаа цолоор шагнуулжээ. Улмаар ЗХЖШ-ын Хяналт шалгалт, Үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Энхбаатарыг 2012 оны 3 сард ерөнхийлөгч Элбэгдоржийн зарлигаар [[бригадын генерал]] цолоор шагнасан байна.
 
Энхбаатар нь УИХ-ын гишүүн байх үедээ Монголд анх удаа болсон Казиногийн хэргээр авлига авсан нь нотлогдон бүрэн эрхээ түдгэлзүүлэн, эрүүгийн хариуцлага хамт хүлээсэн хүмүүс нь түүнтэй хамт тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн [[Дашжамцын Баттулга]], тухайн үед УИХ-ын гишүүн, [[Хууль зүйн сайд]] байсан [[Саригийн Батчулуун]] ба Мон Макао компанийн захирал Байгаль нар юм.
 
{{DEFAULTSORT:Энхбаатар, Дамдинсүрэнгийн}}
[[Ангилал:Дорнодод төрсөн]]
[[Ангилал:Монголын бригадын генерал]]
[[Ангилал:Монгол Улсын Их Хурлын гишүүн]]
[[Ангилал:Монголын ардчилсан намын гишүүн]]
[[Ангилал:Хоригдол]]
[[Ангилал:Чойбалсаны хүн]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:Дорнодод20-р зуунд төрсөн]]