Сэтгүүл зүй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 59.153.114.170 (яриа)-н хийсэн засваруудыг 210.66.250.77-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 45:
 
==Эрэн сурвалжлах сэтгүүл зүй==
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагаа,мэдээллийн нээлттэй, цогц эх сурвалжийн орчин, иргэний эрх зүйт нийгэмд бодитой оршдог сэтгүүл зүй юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдгээрээ нийгмийн хөгжилд чухал хүчин зүйл болох эрх чөлөө , ардчилал, ил тод байдлыг хамгаалан, хэвлэл мэдээлэл хэмээх “дөрөв дэх засаглал” хүчтэй оршиж буйг харуулж байдаг. АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийг үндэслэгч Роберт Грин “Тодорхой хувь хүн, байгууллагын нууцлахыг хүсч буй мэдээллийн гүнд нэвтэрч, нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавих зорилгот нийтлэл, нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй”1 гэж тэмдэглэжээ. Мөн Английн нэрт сэтгүүлч Дэвид Рэндалын тодорхойлсноор “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зорилго нь “албан хаагч, төр захиргааны ажилтнуудын нуухыг хичээж буй мэдээллийг ил гаргах, хүмүүсийн амьдрал, нийгэмд нөлөөлөх үйл явдал, туршлагуудын тухай мэдээлэх, эрх баригчдын авилга, улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд цацах зэрэг буруу үйлдлийг хянаж байхад оршдог”2. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгмийн үр нөлөө өсөхийн хирээр судлаач шүүмжлэгчдийн анхааралд өртөн, түүний талаар олон янзын шүүмж гарах болжээ. Тухайлбал АНУ-ын баруун хойт мужийн их сургуулийн эрдэмтэд, профессор ДэвирчлөхДэвид Протесс ба түүний удирдсан бүлэг судлаач хэдэн жилийн турш эрэн сурвалжлага хийсэн сэтгүүлчдийн дунд асуулга явуулсны дүнд олдсон мэдээ, мөн түүнчлэн уншигч, телевиз үзэгчдийн дунд хийсэн ажиглалтдаа үндэслэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай бичиж, тодорхой дүгнэлтүүд гаргасан байна. Тэдгээрийн заримыг дурьдвал, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сэдвүүд нь хэд хэдэн эх сурвалжаас үүдэн гардаг, эрэн сурвалжлах ажлын бэрхшээлийг харилцан буулт хийх замаар даван туулна, илчлэх материал гарахад янз янзаар л ханддаг, эрэн сурвалжлагын үр дүнг нийтлэхэд уг байдлыг өөрчлөх гэсэн олон нийтийн шаардлага хааяа өрнөх үе бий, харин албан тушаалтан, байгууллагууд нийтлэгдсэн материалын талаар янз бүрийн учир шалтгаан зааж, хариу өгдөг бөгөөд заримдаа арга хэмжээ авдаг”3 гэжээ. “Сэтгүүл зүйд байх шохоорхлын хэм хэмжээ нь тэдгээр баримтыг цаагуураа үндэслэлтэй болгодог. Гагцхүү тэдгээрийг нэгтгэн дүгнэх хийгээд гаднах үндэслэл нь эргэлзээтэй байж болох талтай. Энэ нь сэтгүүлчид хэрэг явдлын ижил болон ялгаатай, эерэг болон сөрөг, эсвэл төсөөтэй байдлыг сайтар анзаарахгүй, харин тусгай, тусгай баримтыг илүү анхаардагт хамаг учир нь оршиж байдагтай холбоотой”4 гэж Оросын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал А. Константинов хэлсэн байдаг. Зарим судлаачид эрэн сурвалжлах сэтгүүл зүйг “гүн ухаан, философийг өөртөө нэвт шингээсэн сэтгүүл зүй”5 гэж үнэлдэг тал ч бий. Барууны сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргийг:
- Албан тушаалтнуудын хаацайлан далдлахыг хүсэж байгаа нууцлаг зүйлийг ил гаргаж тавих;
- Далд сэдвийг дэлгэх замаар түүнд олон түмний анхаарлыг хандуулж,, улмаар тэдний хяналтыг бий болгох;