5 сарын 28: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 145 interwiki links, now provided by Wikidata on d:q2588 (translate me)
Мөр 1:
'''5 сарын 28''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 148 дахь ([[өндөр жил]] бол 149 дэх) өдөр юм. Мөн он дуустал 217 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* МЭӨ 585 - Грекын аугаа гүн ухаантай Милетийн Талесыг урьдчилан тооцоолсноор сарны хиртэл тохиов. Энэ хүн төрөлхтний хувьд анхны үйл явдал юм.
 
* 621 - Хулаогийн тулаан: Хятадын Суй гүрний их босогчид Ли Шиминий цэргүүдтэй тулалдаж ялагдал хүлээв. Ингэснээр Суй гүрэн мөхөж, Тан гүрэн бий болсон юм.
* 1754 - Колонийн Америкийн Виржиниа мужийн цэргүүд 22 настай Жорж Вашингтоны удирдлага дор Францын цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулав.
* 1830 - АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жексон уугуул америкчуудыг шилжин суурьшуулах хууль батлав.
* 1871 - Парисын коммун нуран унав.
* [[1905]] - Орос-Японы дайн: Хаант Оросын Балтын тэнгсийн цэрэг Японы Хаант улсын тэнгисийн цэргийг бут цохижээ. Ингэснээр Цүшимагийн тулаан эцэслэсэн юм.
* 1918 - Бүгд найрамдах ардчилсан Азербайжан улс байгуулагдав.
* 1926 - Португал улсад төрийн эргэлт болж дарангуйлал тогтжээ.
* 1936 - Нэрт эрдэмтэн Алан Тюринг "Тоог тооцоолох нь" бүтээлээ хэвлүүлэв.
* 1937 - Германы автомашины алдарт "Фольксваген" компани байгуулагджээ.
* 1940 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Бельгийн цэргүүд Нацистын Германд бууж өгөв.
** [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Норвеги, Франц, Польш, Британийн цэргийн нэгдсэн хүч Норвегийн Нарвик хотод эргэн хяналтаа тогтоов. Уг дайнд холбоотон гүрнүүд явган цэргийн тулаанд ялсан анхны тохиолдол байсан юм.
* 1942 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Чехословакын босогчид Нацистын Германы дэд захирагч Райнханд Хайрихын амь насанд халдах оролдлого хийж, 1800 хүн амиа алдав.
* 1948 - Өмнөд Африкын Ерөнхий сайдаар Даниел Франсуа Малан томилогдов. Ингэснээр арьс өнгөөр ялгаварлах үзэл болох Апартейд бий болсон билээ.
* 1958 - Кубын хувьсгал: Фидель Кастрогийн удирдсан "Эль Уверо" хөдөлгөөнд босогчид нэгдэж эхлэв.
* 1961 - Британийн хүний эрхийн төлөө тэмцэгч Петер Бененсон "Мартагдсан хоригдлууд" үгүүллэгээ сонинуудад хэвлүүлэв. Энэ нь "Эмнести Интернэшнл" байгууллагын үүсэх эхийг тавьсан юм.
* 1974 - Умард Ирланд засаглалаа хуваах "Санниндейлын гэрээ"-нд гарын үсэг зурснаар тус улсын иргэд эсэргүүцлийн жагсаал зарлав.
* 1975 - Баруун Африкын 15 улс Лагосын тунхагт гарын үсэг зурснаар Өрнө Африкын эдийн засгийн холбоо байгуулагджээ.
* 1977 - АНУ-ын Кентаки мужийн Саутгейт хотод байрлах "Беверли Хиллс" шөнийн клубт гал гарч 165 хүн амиа алдав.
* 1979 - Грекийн Ерөнхийлөгч Константинос Караманлис Европын эдийн засгийн зөвлөлд элсэх гэрээнд гарын үсэг зуржээ.
* 1987 - Баруун Германы нисгэгч 18 настай Матиас Рус ЗХУ-ын агаарын хил зөрчиж Москва хотын "Улаан талбай"-д газардав. Түүнийг Зөвлөлтийн сөрөг тагнуулын алба баривчилж, дараа жил нь буюу 1988 оны наймдугаар сарын 03-нд сулласан байна.
* 1991 - Этиопын ардчилсан бүгд найрамдах улсын хөдөлгөөн Аддис Абабад хяналт тогтоох ажиллагаа бүтэлгүйтэв. Ингэснээр Этиопын иргэний дайн өндөрлөжээ.
* 1995 - ОХУ-ын Алс Дорнодын хэсэгт орших Сахалины арлын хойд хэсэгт байрлах Нефтегорс хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1989 хүн амиа алдан, 750 хүн бэртжээ. Газар хөдлөлтийн эдийн засгийн хохирол нь 300 сая ам.доллароор хэмжигдэж байсан юм. Энэ газар хэзээ ч эргэн сэргээгдэх бүтээн байгуулалт явуулаагүй билээ.
* 1996 - АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны гэр бүл бизнесийн хамтрагч МакДугалын гэр бүлийнхэнтэй "Уайтуотер"-ын газар худалдах гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэн мөнгө угаасан гэх хэрэг үүсгэжээ.
* 1999 - Италийн Милан хотод суут зураач Леонардо да Винчигийн "Сүүлчийн оройн зоог" бүтээлийг 22 жилийн дараа сэргээн засварлав.
* 2002 - 9/11-ний халдлагын дараа үлдсэн хамгийн сүүлийн төмөр бетон кракасыг ослын газраас авав. Ингэснээр барилгын хог хаягдалыг цэвэрлэх ажил албан ёсоор дуусжээ.
* 2003 - Австралийн Ерөнхийлөн захирагч Петер Холинуорт хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
* 2004 - Иракын засаглах зөвлөл Саддамм Хуссейны засаглалыг хүчтэй эсэргүүцэж, цөллөгт байсан Айад Аллавиг Иракын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сонгов.
* 2008 - Балбын Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж Балбыг Бүгд найрамдах улс болгов. Ингэснээр 240 жил оршин тогтносон Шахын хаанчлал нуран эцэслэсэн юм.
* 2010 - Энэтхэгийн Баруун Бенгал мужид Жнанесваригийн хурдан галт тэрэг мөргөлдөж 148 зорчигч амиа алджээ.
* 2011 - Мальта улсыг засаглалын хувьд хоёр хуваах эсэхийг ард нийтээсээ асуув. Санал асуулгад оролцогчдын 53 хувь нь зөвшөөрөөгүй юм.
 
== Энэ өдөр төрөгсөд ==