Цаг хугацаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.5.198.2 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 1:
'''Цаг хугацаа''' өнгөрсөн гомо нарин туух , одоо, ирээдүй гэсэн гурван хэмжээст байх ба тэдгээрийн хооронд өрнөж буй үйл явдлын үргэлжлэх хугацааны хэмжүүр болдог. Эртнээс нааш цаг хугацааны тухай ойлголт нь шашин болоод шинжлэх ухааны гол чухал сэдэв асуудлын нэг байсаар ирсэн бөгөөд бүхий л салбарт хэрэглэхэд тохиромжтой байдлаар тодорхойлж ирсэн боловч эрдэмтэд үнэндээ тодорхойлж чадаагүй л байна. Тийм боловч бизнес, үйлдвэрлэл, спорт, шинжлэх ухаан мөн урлагийн салбаруудад өөр өөрийн гэсэн цаг хугацаа хэмжих системийг хэрэглэдэг. Гэхдээ зарим энгийн эргэлзээгүй тодорхойлолтууд байдаг “цаг хугацааны нэг aгшинд бүх зүйл ганц л удаа тохиолддог” “цаг хугацааг цагаар хэмждэг” гэх мэт..
 
Олон алдартай философич, гүн ухаантнуудын дунд цаг хугацааны тухай хоёр ялгаатай үзэл баримтлал байдаг. Нэг нь “Цаг хугацаа бол орчлон ертөнцийн бүтцийн үндсэн хэсэг бөгөөд бие даасан зүйл юм”. [[Исаак Ньютон]] энэ үзэлтэй санал нийлдэг байсан бөгөөд заримдаа “Ньютоны цаг хугацаа” гэж нэрлэдэг байжээ. Үүний эсрэг үзэл санаа нь “цаг хугацаа бол ямар нэгэн үйл явдал, объектоос хамааралтай зүйл биш, ямар нэгэн зүйлийн урсгал бас биш бөгөөд харин үйл явдалыг жишиж харьцуулж дэс дараалалд оруулж байдаг хүний оюун ухаан сэтгэхүйн бүтэц(оронзай ба тоо дугаартай хамт) юм” гэсэн байдаг. Gottfried Leibniz[15] ба Immanuel Kant – ийн энэ хоёр дох үзэл санааны дагуу цаг хугацаа бол ямар нэгэн үйл явдал биш мөн ямар нэгэн зүйл биш, тиймээс энэ нь хэмжиж болохгүй, аялаж болохгүй зүйл юм.