Александр Сергеевич Пушкин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.126.88.195 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 17:
Одесст  байх  үедээ буюу 1823  оноос эхэлсэн  “Евгений Онегин”  романаа  1830 онд эцгийнхээ  эдлэн  Болдинод байхдаа  1830  онд дуусгажээ.  Энэхүү  романыхаа есдүгээр бүлэг буюу декабристуудад  зориулсан бүлгээ  шатаасан гэж үздэг. Бас  нууц  шифрээр бичсэн  ч гэдэг.  Тэрбээр “Пугачёвын түүх”, “Дубровский”, “Ахмадын  охин”  зэрэг бүтээлдээ  тариачны  үймээн бослого, Пугачёвын хөдөлгөөний тухай уран  сайхны  зохиол бичсэн. “Белкиний  туужууд” нь  19-р зууны Оросын  хүүрнэл зохиолын  эхлэл  болсон. 1835 оны  намраас “Современник”  сэтгүүл гаргах эрх авч,  1836  оны дөрөвдүгээр  сард анхны  дугаар  нь гарчээ.
 
Түүний  амьдралын  сүүлчийн жилүүд  хүнд байдалд  өнгөрсөн.  [[1834 ]] онд хааны зарлигаар камер – юнкер дэв  олгосон  нь үнэндээ Пушкиныг доромжилсон  хэрэг байлаа. Эхнэртээ бичсэн захидлыг хаан хуулбарлан  авч уншдаг байсныг Пушкин мэдсэн  байдаг. Пушкин  хоёр хүү,  хоёр  охинтой болсон. Нидерландын  элчин Геккерний  өргөмөл  хүү гэгддэг Дантес  1836 оны үеэс Пушкины  эхнэрийг оролдож, ичүүр  сонжуургүй мөшгөдөг болсон тул Пүүшкин түүнийг дуэльд дуудсан. Гэвч Дантес Пушкины авгайн нэг эгч Е.Н.Гончаровтай  суусан тул эхний  удаа  дуэль болоогүй. Пушкинд  өөрт нь  болон  танил тал хүмүүст  нь “Эхнэртээ  араараа тавиулагсадын диплом” гэсэн нэргүй  захидлыг тарааж  байв. Пушкин тэр  “диплом” гэгчийг  Геккерн тарааж  байгаа гэж  үзэж  байсан юм.  Дантес  Гончаровагийн эгчтэй хурим  хийсэн боловч  Наталья  Гончароваг мөшгөн хөөсөөр  байсан  тул дахин    дуэльд  дуудаж,  [[1837]]  оны  нэгдүгээр сарын  27-нд  Петербургийн ойролцоох Хар  горхи  гэдэг газар  Дантестай  дуэль хийн хүнд шархдаад  нас  барсан. Пушкиныг  нууцаар оршуулсан байдаг.
 
[[1831]] онд [[Наталья Пушкина|Наталья Гончарова]] хэмээх бүсгүйтэй гэрлэж, улмаар хаанаас язгууртны хэргэм хүртэж, хааны ордонд орох эрхтэй болсон боловч Пушкин түүнийг үзэсгэлэн төгс эхнэрийг нь хааны ордонд оруулахын тулд хийсэн алхам хэмээн доромжлол мэтээр хүлээн авчээ. [[1837]] оны [[1 сарын 27]]-нд тэрээр эхнэрт нь санаархагч [[франц]] үндэстэн [[Жорж Дантес]] гэгчтэй [[дуэл]] хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй 2 хоногийн дараа амьсгал хураажээ. Дуулианаас айсан хаант засаг ойр дотныхныг нь л оролцуулсан оршуулгыг нь нууц байдлаар зохион байгуулж, Михайловское тосгоны ойролцоо орших Успенскийн дацангийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн байна.Пүүшкиний  бүтээлийг  1.Шүлэг, 2. Найраглал  /12 найраглал бий/, 3.Үлгэрүүд /6 үлгэр  бий/, 4. Жүжгийн зохиолууд /”Борис  Годунов”,  “Харамч рыцарь”,  Моцарт  Сальер хоёр”, “Чулуун зочин”, “Тахлын үеэрх найр”, “Русалка”,  “Рыцарийн  үеийн явдлаас”/,  5.Хүүрнэл зохиол, 6.”Евгений  Онегин”,  “Пугачёвын түүх”,  7.Шүүмж,  нийтлэл, 8.Намтарын  холбогдолтой тэмдэглэл гэж ангилдаг.