1 сарын 11: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 6:
* 1569 – Дэлхийн түүхэнд хамгийн анх удаа Англи улсад лотерей болов.
* 1571 – Австрийн язгуур угсааныхан шашин шүтэх эрхийг нээлттэй болгожээ.
* 1693 – Сицили болон Мальтад хүчтэй газар хөдлөв.
* 1759 – АНУ-ын Филаделфиа болон Пеннсильвани мужуудад даатгалын компани анх удаа байгуулагджээ.
* 1779 – Манипур буюу одоогийн Энэтхэгийн хант улсын ширээнд Чин Тан Хомба заларчээ.
* 1787 – Одон оронч Уиллиам Хөршиль Тэнгэрийн ван гаригийн дагуул болох Титаниа, Обероныг илрүүлэв.
* 1805 – Мичиган мужийн газар нутгийг тогтоов.
* 1861 – Америкийн иргэний дайн: АНУ-ын арми Алабама мужийг эзлэв.
* 1863 – Америкийн иргэний дайн: Холбооны армийн генерал Жон МакКлернанд, адмирал Девид Портер нар Арганзас голыг эзлэв.
* 1879 – Англи-Зулугийн дайн дэгджээ.
* [[1908]] – АНУ Их хавцлыг үндэсний дархан цаазат газарт бүртгэн, аялал жуулчлалыг хөгжүүлэн, дурсгалын цогцолбор байгуулах шийдвэр гаргав.
* [[1912]] – Массачусетс мужийн Лоуренс хотын цагаач ажилчид ажлын долоо хоногийг бууруулах, цалин хөлс нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлажээ.
* 1927 – Метро-Голдуин Маер студийн тэргүүн Луй Б.Маер АНУ-ын кино академи байгуулж, Лос-Анжелес хотноо хүндэтгэлийн ёслол зохион байгуулав.
* 1922 – Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа чихрийн шижнээр өвчилсөн хүнд инсулинийг ашиглаж эхлэв.
* 1935 – Амелиа Эрхарт Калифорни мужаас Хавай хүртэл нисч хүрсэн анхны хүн болов.
* [[1942]] – [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Япончууд [[Куала-Лумпур]]ыг эзлэн авсан.
* 1943 – [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: АНУ болон Их Британийн арми Хятад улсад газар нутгийн эрхийг нь буцаан олгов.
** Бүгд найрамдах Хятад улс Британи болон Америктай шинэ түвшний дипломат харилцаа тогтоох гэрээ байгуулав.
* 1946 – Албанийн Коммунист намын дарга Энвер Хожа өөрийгөө Бүгд найрамдах Албани улсын төрийн тэргүүн гэж зарлажээ.
* 1961 – АНУ-ын Нью Йорк хотын Бронкс болон Күийнс дүүргийг холбосон гүүр ашиглалтад оров.
* 1962 – Перу улсын Хуаскаран ууланд цасан уруй болж 4000 мянган хүн амиа алджээ.
* 1957 – Сенегалын нийслэл Дакар хотноо Африкийн зөвлөл байгуулагдав.
* 1972 – Зүүн Пакистан нэрээ Бангладеш болгон өөрчилж, тусгаар тогтнолоо зарлав.
* 1986 – Австралийн Күийснлэнд мужид Гейтвэй гүүр ашиглалтад оржээ.
* 1994 – Ирландын парламент Ирландын бүгд найрамдах арми болоон удирдагч Синн Фейнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байх 15 жилийн хоригоо албан ёсоор цуцлав.
* 1996 – АНУ-ын Кеннедигийн нэрэмжит сансар судлалын төвөөд Шаттл хөтөлбөрийн STS-72 хөлөг амжилттай хөөрөв. Энэ нь Шаттл хөтөлбөрийн 74 дэх, Эндевор хөлгийн 10 дахь нислэг байсан юм.
** Япон улсын Ерөнхий сайдын суудалд Либерал ардчилсан намын дарга Рютаро Хашимото суув.
* 1998 – Алжир улсад зэвсэгт халдлагын улмаас 100 гаруй хүн амиа алджээ.
* 2003 – АНУ-ын Иллиной мужийн захирагч Жорж Райн Жон Бөржийн хэрэгт холбогдуулан 176 хоригдолд цаазын ял оноов.
* 2010 – Сомали улсын Було Марер хотод барьцаалагдсан франц иргэнийг аврах ажиллагааны үеэр францын нэг цэрэг, 17 зэвсэгт тэмцэгч амиа алджээ.
 
== Мэндэлсэн алдартнууд ==