Ардын хувьсгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 25:
== Ач холбогдол ==
 
Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан байна. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалаар нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан [[wiktionary:феодализм|феодализм]], хамжлагат ёсыг халсан байна.
 
1924-өөс 1989 хүртэлх социалист засаглалын он жилүүдэд Ардын хувьсгалыг социалист хувьсгал хэмээн гуйвуулан тунхаглаж байжээ. 1921 оноос хойш Зөвлөлтийн нөлөө улам ихсэхийн хирээр [[Коминтерн]]ы оролцоо ч нэмэгдэж Бодоо, Данзан, Чагдаржав зэрэг Ардын хувьсгалын удирдагчдыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар аван зайлуулснаар Монгол улсын нийгмийн хөгжлийн чиг хандлагад социализмыг баримтлах болжээ. Тэд монголчуудын дотроос улс төрийн тогтсон байр суурьгүй, туршлага муутай, боловсрол нимгэн, эд мөнгө, эрх тушаал, хувийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй ойворгон хүмүүсийг өөрийн талд оруулж тэднийг монголчуудын эсрэг чиглүүлэн Монголд хяналтаа тогтооход ашиглажээ. Ардын намынхан засгийн эрхийг авсан боловч удалгүй Коминтерний шахалт тулгалтад орж ард түмнээ хар шар феодал хэмээн гадуурхан хавчиж 35 000 лам хувраг, монгол иргэдийг хөнөөж, ард түмнийхээ амин зуулга мал сүргийг нь хураан авч амьдралыг нь хүнд бэрх болгожээ.Ардын засаг тогтсон анхны жилээс эхэлж засгийн эрхийн төлөө тэмцэл ширүүсч 1922 онд анхны ерөнхий сайд Д.Бодоог Чагдаржав, Пунцагдорж даа ламын хамт хувьсгалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэсэн хилс хэргээр гүтгэж тэрхүү тушаалд Сүхбаатар, Чойбалсан нар гарын үсэг зурж цаазаар авчээ. Удалгүй 1924 онд Ардын намын анхны дарга, сайд С.Данзанг хувьсгалын эсэргүү" хэмээн гүтгэж [[Элбэгдорж Ринчино]], Чойбалсан нар түүнийг цаазаар авсан ажээ. Чойбалсан 1939 онд МАХН-ын төв хорооны 12-р бага хурал дээр өмнөх ерөнхий сайд [[Анандын Амар]]ыг " японы тагнуул, том толгой лам нар, хар феодалыг устгах ажиллагаанд саад учруулсан хувьсгалын эсэргүү этгээд" хэмээн гүтгэн шүүмжилж А.Амарыг албан тушаалаас нь буулгаж баривчлуулан Зөвлөлт улсад хүргүүлэн тэнд цаазаар авхуулжээ. Ардын хувьсгал гэгч нь адаг сүүлдээ албан тушаалын төлөөх дайн болж хувирсан ажээ. Ардын намынхан ямар ч хууль ёс, шударга ёс, баримт нотолгоогүйгээр журмын нөхдөө, сэхээтнээ, жирийн иргэдээ баривчлан "японы тагнуул, хар шар феодал, хувьсгалын эсэргүү..." хэмээн элдвээр гүтгэж буудан хөнөөж байлаа. Энэ бол зүгээр нэг хэлмэгдүүлэлт биш, бүх нийтийн харгис аллага байлаа. Ийнхүү ардын намынхан ард түмнээ бууддаг адгийн харгис хүчин болсон юм.
Мөр 32:
 
* ''[[Сүхбаатар (кино)|Сүхбаатар]]'', ''[[Өглөө (кино)|Өглөө]]'', ''[[Тэмцэл (Монгол кино)|Тэмцэл]]'', "[[Долоон бурхан харвадаггүй]]" зэрэг кинонуудад Ардын хувьсгалын үеийн үйл явдлыг харуулсан. Эдгээр кинонуудаас "Долоон бурхан харвадаггүй"-ээс бусад нь социализмын үзэл суртлын нөлөөгөөр түүхийг их хэмжээгээр гуйвуулан харуулсан байдаг.
* ''Төгсгөл'' кинонд Ардын хувьсгалын үеийн Барон Унгерныг илүү тод дүрсэлжээ. Гэхдээ эдгээр кинонууд Богд хаан, Барон жанжны гавьяаг үгүйсгэж дайсан байсан мэтээр харуулдаг байсан. Гэвч үнэндээ Богд хаан, Барон жанжин хоёр бол монголыг аварсан баатарлаг хүмүүс байсан.
 
== Дурсгал ==