Бат хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
(Чингис хаан, Бөртэ хоёр гал голомтоо бадрааж хүү Зүчийг тээгээд 3 сар орчимтой байхдаа Мэргэдэд олзлогдсон болно.)
б 66.181.167.231 (яриа)-н хийсэн засваруудыг 185.172.241.222-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 28:
 
== Уг гарал болон амьдрал ==
Чингис хааны эхнэр, Зүчийн эх [[Бөртэ]] Мэргэдэд олзлогдож байгаад эргэж ирснийхээ дараа удалгүй Зүчийг төрүүлсэн байдаг нь (Чингис хаан, Бөртэ хоёр гал голомтоо бадрааж хүү Зүчийг тээгээд 3 сар орчимтой байхдаа Мэргэдэд олзлогдсон болно.) ихэнх хүмүүс Зүчийг Мэргэдийн орхидос хэмээн жигшихэд хүргэсэн байдаг. Харин Чингис хааны удаах хүү [[Цагаадай]] энэхүү үгэнд хэт итгэж, дараагийн хаан сонгох ёслол дээр Зүчийг доромжилж байв. Чингис хаан амьд ахуйдаа энэ асуудлыг цэгцлэн Бөртэ хатныг олзлогдохоосоо өмнө жирэмсэн байсан гэдгийг хэлж [[Хуагчин эмгэн]] ч баталсан бөгөөд энэ мэт асуудлаар хагарал үүсгэн хэлцэхийг хориглож байжээ. Хэдийгээр Зүчи өөрийн эцэгтэй заалгаж авсан Кипчакийн талыг цэрэг дайны хөлд өртүүлэхгүй байх талаар зарим нэг саналын зөрүүтэй байсан ч насан их хааны хайртай хүү байсаар насан эцэслэжээ.
 
Эцгийгээ нас барахад Бат дөнгөж 19 настай байсан бөгөөд их эзэн Чингис хааны тааллаар эцгийнхээ улсыг залгамжлан Алтан Ордын улсыг байгуулжээ. Харамсалтай нь түүний бага, идэр насны талаар ямар нэгэн баримт бичиг олдоогүй аж. Бат хаан 19 настайдаа гэхэд суут өвөг эцгийнхээ аян дайн хийх стратеги, тактикийг гүнзгий судалж эзэмшсэн, их морин цэргийг захирах чадвартай цэргийн дарга болон төлөвшсөн байв. Түүний эцэг Зүчи ууган хүүгээ цэргүүддээ vлгэр дууриалал болохуйц жинхэнэ цэрэг болгон хvмүүжүүлж их цэрэг удирдах урлаг, улам өргөжин тэлсээр байгаа улс орондоо дотоодын самуун үймээн гаргахгvй удирдаж байх чадварыг түүнд зааж сургажээ.