Монгол морь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 27:
Харагдах байдлын хувь жижиг давжаа бие, том толгойтой. Тиймээс ч заримдаа [[зэрлэг морь|зэрлэг адуу]]тай төстэй гэх нь бий. Дэл, сүүл нь маш урт учир адууны дэл, сүүлээр томсон бүтээгдэхүүн их хийх ба ялангуяа сүүлний үсийг дэлхий даяар [[Чавxдас|хийлийн чавxдас]] хийхэд ашигладаг. Туурай нь ихээхэн бат бөх учраас маш цөөхөн тооны адуунд тах хэрэглэнэ.
 
== Биеийн галбир ==
Монгол адуу нь арчилгаа шаарддаггүй, тэсвэртэй бөгөөд бартаат замд алхаа гишгээ найдвартай. Монголын ихэнх адуу сул чөлөөтэй бэлчээрлэх бөгөөд бүх адуугаа уналганд сургах ба нэгэнт сургасан адуу нь монгол хүний найдвартай унаа болдог.
 
Монгол эмээл нь модон хийц бүхий өндөр суудалтай учраас адууны явдалд үзүүлэх хүний нөлөө бараг байхгүй. Тиймээс ямар явдлаар явахаа үндсэндээ адуу өөрөө шийднэ гэсэн үг. Энэ нь нөгөө талаас адуучинд адууны нуруун дээрээс бусад ажлаа (жишээлбэл морь уургалах, мал туух, нум харвах гэх мэт) чөлөөтэй гүйцэтгэх боломжийг олгоно. Ихэнх тохиолдолд монгол адуу өөрсдөө [[Морины явдлын төрөл#жороолох|жороолох]] учир [[морины явдал|явдалтай моринд]] ордог.
 
Уралдааны морьдыг хүүхдээр унуулан, нэг дор 35 километр хүртэлх зайг сунган давхиулна. Уралдааны морьдын бас нэг онцлог нь баяр наадмын өмнөх сунгаанд олон хоног бэлтгэгдэх учир хүүхэд нь унасан ч бусад уралдаж буй морьдыг даган барианд ортлоо давхих чадвартай байдаг.
 
== Үржүүлгийн түүх ==