Дулдуйтын Данзанравжаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
43.242.242.89 (Яриа) хэрэглэгчийн 594487 засварыг цуцлах
Tag: Undo
66.181.160.52 (Яриа) хэрэглэгчийн 572132 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 17:
Данзанравжаа гүн ухаанч хүн байсан бөгөөд нэг боть гүн ухааны зохиол туурвижээ. Хамарын хийд болон Дэмчогийн хийд буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг бөгөөд энэ нь “оюуны орон” гэсэн үг юм. Хүн өөрийн оюун ухаан, сүнсний тусламжтайгаар Шамбалд зорчиж маш их энерги авах боломжтой хэмээн сургадаг. Равжаа хутагт Шамбалын оронд зорчих хоёр суваг бий, түүний нэг нь Монголын говьд, нөгөө нь Төвдийн Хайлас ууланд байдаг хэмээн бясалгажээ.
 
1845 онд өөрийн байгуулсан Хамарын хийдийн архан талд нэг овгор шороон дээр суугаад Шамбалын ерөөл уншиж, “энд ирсэн хүн дараа төрөлдөө Шамбалын оронд очиж надтай уулзах ерөөл тавилаа” гэж айлдсан байдгаас үзвэл Монголын говьд дэлхийн энергийн цэг байгаа гэдгийг урьдчилан мэдэж байжээ. Хутагтын шүтдэг шүтээн нь эмэгтэй хүн, уран зураг, хун шувуу, яруу найраг, дигваранз буюу хилэнцэт хорхой байсан гэдэг. Хилэнцэт хорхой бол гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж алдаг хорхой ажээ. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж шавь нартаа сургадаг байсан байна. 1840 оны үед говь нутагт хүн амины хэрэг нэлээд гарсанд сэтгэл нь зовж ардуудаас хутга мэс цуглуулан хайлуулж хамгийн сайн дархан хүнээр “Түмэн мэст бурхан”-ыг бүтээлгэж, тарни шид шингээжээ. Тэр цагаас хойш цаг бусын үхэл багасаж ард иргэд нь амар жимэр суух болсон гэдэг.
Данзанравжаа гүн ухаанч хүн байсан бөгөөд нэг боть гүн ухааны зохиол туурвижээ. Хамарын хийд болон Дэмчогийн хийд буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг бөгөөд энэ нь “оюуны орон” гэсэн үг юм.
[[Файл:Statue of Dulduityn Danzanravjaa.jpg|thumb]]
Данзанравжаа багш, соён гэгээрүүлэгч хүн байжээ. Ард олныг харанхуй мунхагаас гаргахын тулд хийд дээрээ тусгай сургууль байгуулж эр, эм хүнийг адилхан сургаж, нарийн мэргэжилд сургаж байжээ. Одоогоор бол дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн төгсөгчиддөө “Оюуны лянхуа хагас дэлгэрэв” гэдэг дардас, сайн сурсан сурагчдад “Оюуны лянхуа бүтэн дэлгэрэв” гэсэн дардас өгөөд номын сандаа ажиллуулдаг байжээ. Монгол эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургаж нийгмийн амьдралд татан оролцуулсан төдийгүй бүсгүй хүнийг магтан дуулсан олон арван бүтээлийг туурвижээ. Хийдэд нь эмэгтэй лам нар хамт сууж ном уншдаг байсан бөгөөд тэднийг “ани” гэнэ. Говь нутгаар аялж явахдаа нутгийн бүх сохор, доголон эмэгтэйчүүдийг цуглуулаад тэднийг баясган хөгжөөдөг байжээ.