Сүбэдэй баатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Сүбээдэй баатар
No edit summary
Мөр 14:
}}
 
'''Сүбээдэй''' ([[Зураг:Subotai script.jpg|20px]] Уйгуржин Монголоор: ''Sübügätäi'', ''Sübü'ätäi'';Латин бичиглэл: '''Subutai''' ''Subetei, Subetai, Subotai, Tsubotai, Tsubodai, Tsubetei, Tsubatai'' Уйгуржин Монгол бичгээр: ''Sübügätäi, Sübü'ätäi'' Орчин цагийн Монгол хэлэнд: ''Сүбээдэй'', Дундад үеийн Монгол хэлэнд: "Sube'edei"; Орчин цагийн [[Монгол хэл|Монгол хэлэнд]]: Сүбээдэй; {{lang-zh|速不台}} 1175–1248) 1206 онд Их Монгол улс байгуулагдахад Сүбээдэй баатар нь төрийн 88 мянгатын ноёдын 52 дах 1000-тын ноён, 4 үнэнч нохойны нэг, Гэзэг цэргийн ангийн захирагчаар томилогджээ. Хожим Өгөдэй хаанд өргөмжлөгдсний дараагаар '''Их жанжин''' болсон. [[Чингис хаан]] болон [[Өгэдэй хаан|Өгөөдэй хааны]] цэргийн гол стратегич байсан. Сүбээдэй баатар [[Чингис хаан|Чингис хааны]] хийсэн бүх аян дайнд Зэв жанжны удирдлага дор Гэзэг цэргийн захирагчаар оролцсон. Тэрээр гучин хоёр үндэстнийг байлдан дагуулсан хорь гаруй дайныг шууд удирдаж, жаран таван тулалдаанд ялсан юм. Ингэхдээ тэрээр дэлхийн түүхэн дэх ямарч командлагчийн эзэлж байгаагүй газар нутгийг байлдан дагуулснаараа дээд амжилт тогтоосон юм. Тэр армиа хоорондоо хэдэн зуун км хол зайтай байнгын хөдөлгөөнт зохион байгуулалттайгаар байрлуулж, уран сэтгэмжтэй, хашир стратеги хэрэглэн ялалтанд хүрч байлаа. Сүбээдэй баатар [[Унгар]], [[Польш|Польшийн]] хоорондоо 500 гаруй км зайтай цэргийн хүчийг 2 хоногийн дотор устгах төлөвлөгөөг боловсруулсан.
 
Сүбээдэй баатарыг агуу жанжин болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол [[Зэв жанжин]] бөгөөд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайны үед түүний удирдлага дор байлдаж байхдаа түүний цэрэг дайны ухааныг их суралцжээ.