Сяньби: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 52:
==Түүх==
{{Загвар:Монголын түүх}}
[[Файл:Xianbei horseman.jpg|thumb|200px250px|Сианбэй морин цэрэг]]
[[Файл:Xianbei cavalry.jpg|250px|thumb|Сяньби морин барималууд]]
Сяньби нар нь Хятадын байлдаанч улсуудын (МЭЄ 480-222) үед тvvхийн хуудаснаа анх тэмдэглэгсэн байна. Сяньби хэмээх нэрний талаар олон судлаачид ухаанаа уралдуулсаны дотор Монголын түүхч Гүнжийн Сүхбаатар өөрийн зохиол бvтээлдээ Сүмбэ хэмээн Монголчлон дуудаж, энэ vг нь Суварнаготара буюу алтан ураг хэмээх санскрит хэлнээс сунжран гарсан оноосон нэр болжээ гэж баталсан. Энэ талаар Ф.В.Томас, О.Менчен-Хелфен, [[Ма Чаншоу]], [[Ван Говэй]], К.Ширатори зэрэг эрдэмтэн Сяньби гэдэг нэр нь Сяньби, Сиби, Сюйпи, Сипи, Сюйби, Шиби зэргээр тэмлэгдсэн байдгийг онцлон тэмдэглэж, харин Шивэй гэдэг нэр нь Сяньбигаас сунжарсан vг болохыг [[П.Пеллио]], Фан Жуанью, Сүрбадрах зэрэг эрдэмтэд баталсан байна. Сүмбийн гарал үүслийн тухай эрдэмтэд Монгол эсвэл [[Манж]] Тунгусын өвөг эс бөгөөс монгол, тунгус холимог хүмүүс гэсэн гурван таамаглал дэвшvvлдэг бол өвөг Монгол улс болох нь гарцаагvй бөгөөд Хүннүгийн олон отог аймгийг нэгтгэн захирч өнөөгийн Монголчуудын генийн санг бvрдvvлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Зарим тvvхчид өвөг монголчуудыг Хүннү эцэгт Сүмбэ эхт аймгууд гэж нэрэлсэн байдаг. Сүмбэгийн зарим аймгууд Хятадад уусан алга болсон нь нэн харамсалтай тvvхийг өнөө үед vлдээсэн юм.