Төвөдүүд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 20:
'''Төвөд''' ({{lang-bo|བོད་པ།་}} ''Bodpa''; {{lang-zh|藏族}} ''Zàng Zú'') — [[Төвөд]]ийн уугуул [[угсаатны нийтлэг]].<ref>[http://savetibet.ru/img/2010/tibet-book-mong.pdf Кузьмин С.Л. Нууц Түвд орон. Тусгаар тогтнол ба эзэгнэлийн түүх. 2011. Улаанбаатар]</ref> 2000 онд 5,416,021 сая Төвөд хүн бүртгэгдсэнээр бол [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]] дотор ялган таньдаг [[Хятад улсын угсаатны бүтэц|56 угсаатны 10-р олон тоотой]] нь болно.<ref>[http://www.stats.gov.cn/english/statisticaldata/yearlydata/yarbook2003_e.pdf Хятадын статистикийн эмхэтгэл 2003]</ref> Мөн [[Энэтхэг]]т 15-20 түм, [[Балба]]д түм орчим, [[Бутан]]д мянгаад тоотой байна гэдэг.
 
'''Төвөд угсаатан''' [[Төвөдийн өндөрлөг|Хөхнуур-Төвөдийн өндөрлөг]]т дасан зохицож амьдарсаар ирсэн. [[Буддын шашин|Буддын шашныг]] амьдралын гол хэв маяг болгон шүтдэг шашинсаг улс. Шашиндаа өөриймсөж [[Төвдийн Буддын шашин|салбарлуулан хөгжүүлсэн]] байдаг. [[Монголчууд]]тай шашин шүтлэгээр хамгаас дотносно. '''Төвөдүүд''' олон аялгуутай [[Төвөд хэл]]ээр ярилцдаг. Төвөд хэл [[Хятад-Төвөд хэлний язгуур|Хятад-Төвөд язгуурын]] [[Төвөд-Бирм хэлний бүлэг]]т харьяалагддаг. Төвөд хэлэнд зориулсан [[Төвөд үсэг|хоёр янз цагаан толгой]] бий. Төвдийн шашны нөлөө монголчуудад ихээхэн нөлөөлсөн байдаг ч монгол соёлын нөлөө төвд соёлд бас бий.
 
[[Хятад]] доторх Төвөдүүдийн 44.8% нь [[Төвөдийн өөртөө засах орон]], 23.4% нь [[Сычуань муж]]ид, 20.1% нь [[Хөхнуур муж]]ид оршин суудаг. Хятад дахь [[өөртөө засах орон]]той таван угсаатны нэг, Хятад дахь мужийн түвшинд Хятад хүнээс харьцангуй олноор байх ганц угсаатан ([[Төвөдийн өөртөө засах орон|Төвөдийн ӨЗО]]-д 92% нь Төвөд, 6% нь [[Хятад үндэстэн|Хятад]]), 1911-1951 оны хооронд тусгаар тогтнож байсан зэрэг орчин үеийн нөхцөл болон Хятадаас ялгаатай хэл, бичиг, шашнаа нийтээрээ мэддэг, [[Хятадын төр|Хятадын төрөөс]] [[Хятад үндэстэн|Хятад үндэстнээс]] [[Хятад улсын угсаатны бүтэц|цөөн 55 угсаатныг]] ялгаваралгүй [[үндэстэн]] гэж өргөмжилдөг зэргийг харгалзвал '''Төвөд үндэстэн''' гэж нэрлэж болно.