Чин улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 66:
=== Чин гүрний алтан эрин ===
[[Зураг:ChineseSoldierByWilliamAlexander1793.JPG|thumb|200px|Чин эрин үеийн цэрэг]]
[[Энх амгалан|Энх Амгалангийн]] үед 1673 онд өмнөд хятадын Юнань, Гуочоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн [[Шан Кэжи]], [[Жэн Зонмин]] болон [[У Сангуй]]<nowiki/>тан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд '''3 феодалын бослого''' гэгджээ. Мөн энэ үед Ойрад Монгол [[Галдан бошигт хаан|Галдан хааны]] засаглал дор хүчирхэгжин “[[Зүүнгарын хаант улс]]” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй [[Дээд монголчууд|Хөх нуур]], [[Дорно Туркестан|дорнод ТургестанМоголистан]], [[Хамил тойрог|Хами]], [[Турфан хот|Турфан]], [[Кашгар]], [[Яркендын хант улс|Яркенд]], [[Сайрам|Сайрам хот]], [[Ферганы хөндий]], [[Бухар]], [[Самарканд]] хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ.
 
1722 оны өвөл [[Энх амгалан|Энх-Амгалан хаан]] өөд болж түүний 4 дөх хүү Юн хунтайж Юн жэн буюу [[Найралт төв]] хэмээгдэн 1723 онд хаан ор суув. Энхамгалангийн засаглалын сүүлийн жилүүдэд ах дүү нартайгаа таарамж муутай байснаас гадна хааны гэрээсийг өөрчлөн засч хаан суусан хэмээн хэлэгдэж асан Юн жэн Манжийг хатуу чанд гараар барьж байв. Тэрээр төрийн албаны шалгалтыг хатуу чанд болгон төрийн албан хаагчдыг чанга шалгуураар шалган хан үндэстэн хятадуудад итгэл хүлээлгэн өөрийн ах дүү төрөл ургийн ноёдын оронд төрийн өндөр албан тушаалд тавьсан байна. Мөн тэрээр хээл хахуулийн эсрэг хатуу байр сууринаас хандан, мөнгөний ханшийг дураар тогтоох явдлыг эцэс болгож зөрчсөн этгээдийг цаацлах хүртэл хатуу чанга шийтгэж байв.Түүний засаглалын үед Халх дах ноёрхолоо бэхжүүлэн [[Сайн ноён хан аймаг|Сайн ноён аймгийг]] нэмж байгуулан халхыг 75 хошуунд хуваан халх дах манжийн цэргийн өртөөг бэхжүүлж монголын ноёдод цалин пүнлүү өгөх болжээ. 1735 онд Юн жэн хаан өөд болж түүний хүү Бао хунтайж 1736 онд 24 насандаа [[Тэнгэр тэтгэгч|ЦяньТэнгэр лунтэтгэгч хаан]] хэмээгдэн Тэнгэрийн тэтгэсний анхдугаар оныг эхлүүлэв. Түүний засаглалын үед 1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ.1755-1758 онуудад хотгойдын [[Чингүнжав|Чингүүнжав]], хойдын [[Амарсанаа]] нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ.
 
=== Манжийн доройтол ===