Тан улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 46:
 
'''Тан улс''' нь [[Хятад]]ын түүхэнд 618-907 оны хооронд оршиж байсан хамгийн хүчирхэг улсуудын нэг юм. Түүхчид "Тан" улсыг бас эхний үе болон сүүлчийн үе гэж хуваадаг бөгөөд тэр нь [[Ань Лушаны бослого|Ань Лушаны бослого]]ор зааг болгодог байна. Тан улсын эхний үе нь хөгжин мандсан үе, сүүлчийн үе нь доройтон буурсан үе болно. Тан улсын Гао Зу хаан нь Тан улсыг үндэслэн байгуулж, Тан улсын [[Тан Тайзун]] хаан нь арван жилийн дайнаар нэгдлийн их үйлсийг биелүүлсэн билээ. Сюань у мэний хэрэг хувьслын дараа, Ли Ши минь хаан ширээнээ суугаад, улс орноо засан хөтлөх талаар чармайж ажилласнаар "Тан улс" нь Хятадын феодалын нийгмийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй цэцэглэн хөгжсөн үе болсон байна. Ялангуяа “Жэнь гуаний засаглал”-аар дамжиж, улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон талаар бүр тухайн үеийн дэлхийн тэргүүний төвшинд хүрсэн байжээ. Түүнээс хойш, Тан улсын [[Тан Сюань Зун]] хааны үед бас “Кай юаний мандлын үе”-д орж, улс гүрэн нь хүчирхэгжин, ард иргэд нь чинээлэг амьдралтай болж, амар тайван сайхан цаг үе дахин илэрсэн байлаа. Гэвч мөн үед бас [[Ань Лушаны бослого]] гарсан бөгөөд түүнээс эхэлж [[Тан улс]] буурах тийшээ хандсан байв.
== Түүх==
 
Тан улсын Кай Юаний хөгжил цэцэглэлтийн үе бол Сүй улсын сүүлчийн их дайны дараа дахин төр улсаа засах үед тохиосон бөгөөд түүний тулд зуу шахам жилийн бартаат замыг туулсан байдаг. Тан улсын оргил үеийн “их нэгдэл” Хань улсын дараа бий болсон анхны томоохон нэгдэл учраас түүхэнд “Хань Тан” гэж хамтатган нэрлэгддэг байна. Тан улсын үед баруун хойш Түрэгийг, зүүн хойш Гуулин улсыг бүрэн ялж, Аньши болон Аньдүнгийн цэргийн хамгаалалтын фү байгуулсан юм. Мөн Хар мөрөнд Хэйшүй хянан захирах фү байгуулж, зүүн хойд нутгийг захирах болов. Кай Юаний хөгжлийн үед нутаг дэвсгэрийн хэмжээ нь Баруун Хань улсын үеэс хол давсан юм. Хань, Тан улсын үед урьд өмнө байгаагүй их нэгдэл болсон явдал Хятадын нутаг дэвсгэр өргөжин тэлсэн чухал хоёр түүхэн цаг үе байлаа.