Чин улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 50:
[[Файл:Манж улс.jpg|thumb|400px|Чин гүрний өргөжилт]]
=== Үүсэл ===
[[Нурхачи]] баатар ([[1575]]-[[1626]]) [[манж]] аймгуудыг [[1616]] онд нэгтгээд [[Монгол|Монголын]] [[Лигдэн хаан|Лигдэн хаанд]] захидал илгээж, нийтийн дайсан [[Мин улс|Мин улсын]] эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, [[Мин улс]] [[Лигдэн хаан]]ыг алт мөнгөөр хахуульдсан тул дахин [[Хятад|Хятадтай]] байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн [[Нурхачи]]ийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай [[1619 он|1619 онд]]д [[Мин улс]]тай холбоо тогтоон, [[Манж|Манжийн]] цэрэг рүү Өвөр Халхын тайж нарт 1 түмэн цэрэг өгч илгээн, байлдуулахад ялагджээ. Олзлогдсон тайж нарт Нурхач баатар өршөөл үзүүлж тавьж явуулсан. Тэр цагаас [[Нурхачи]] [[Өвөр Халхын таван отог|Өвөр ХалхынХалх]]ын [[тайж]] нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. [[Чингис хаан]] "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил [[Нурхач]] баатар ''"Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё"'' гэж ярьдаг байв.
 
Тэгсээр [[Хорчин]], [[Горлос]] зэрэг аймгийн тайж нар, мөн Өвөр Халхын [[тайж]] нар Нурхачтай холбоотон болж, [[Лигдэн хаан|Лигдэн]] хаан ганцаарджээ. Өвөр Халхын тайж нар Манжтай холбоо тогтоохдоо [[Мин улс|Мин улсын]] эсрэг хамтарч байлдана гэж тангарагласан. Харин Лигдэн хаан Мин улсын их хэмжээний алт эрдэнэст шунаж, бусад ноёдыг өөрөөсөө түлхэх нөхцөлийг бүрдүүлсэн нь эргээд өвөрлөгчийн ноёд, их хааны хооронд дайн гарахад хүрсэн. Тухайлбал, [[1622 он|1622 онд]] Лигдэний эсрэг байлдаж ухраасан байна. [[1623 он|1623 онд]] [[Лигдэн хаан]] [[Өвөр Монгол|Өвөр Монголын]] [[Түмэд]], [[Ордос]] зэрэг нутгуудыг [[Манж|Манжаас]] өрсөн өөртөө нэгтгэсэн байна. 1624 онд зүүн монголын [[Харчин]], [[Дөрвөд хошуу|Дөрвөд]], [[Жалайд хошуу|Жалайд]], [[Горлос]] аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн хаан [[Лигдэн хаан|Лигдэн]] тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд [[Найман]], [[Баарин]], [[Онниуд хошуу|Онниуд]], [[Горлос]] аймгууд манжид дагав. Мөн онд Нурхач, [[Нинюань]] хотыг дайлах байлдаанд анхны ялагдалаа мингийн жанжин [[Юан Чунжуан]]<nowiki/>д хүлээж хэдэн сарын дараа нас нөгцжээ.
Мөр 56:
[[1626]] онд [[Нурхачи]]ийг [[Абахай хаан]] ([[1592 он|1592]]-[[1643 он|1643]]) залгамжилж, [[Лигдэн хаан]]ыг өөрийн талд оруулахаар чармайж байв. [[Лигдэн хаан]] [[1631 он|1631]] онд Манжийн эсрэг дайтан эхэлж, нутагт нь гүн давшин орсон боловч [[1634 он|1634]] онд [[Манж]] ба түүний холбоотон [[монгол]] тайж нарын цэргийн нэгдсэн хүчинд цохигдож, [[Хөх нуур|Хөх нуурын]] (одоогийн [[БНХАУ]]-ын [[Цинхай]] муж) зүг ухарч яваад өвчнөөр нас барав. [[Манж]]ууд [[Хөх хот|Хөх хотыг]] эзэлж, [[1636 он|1636]] онд Манжийн [[Абахай хаан]] өөрийгөө бүх Монголын [[хаан]] өргөмжилж, улсаа "Чин улс" хэмээн нэрлэжээ.
 
1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. 1634 онд [[Лигдэн хаан]] Шар тал гэх газар нас барсан. Ингэснээр Манжууд баруун талаасаа айх аюулгүй болсон байна. [[Амбагай (манж)|Абахай хааны]] Мингийн эсрэг анхны тулалдаан 1627 онд мөнөөх [[Юан Чунжуан|Юан Чунжуаны]] эсрэг болсон бөгөөд Мин улсын Португалаас олж авсан үхэр бууны улмаас ялагдсан ба 1634 онд Абахай олзны хятад дархчуудаар үхэр буу хийлгэн анхны манж үхэр бууны хороотой болсон байна. 1635 онд өвөр монголын цэрэг манж тугийн цэрэгт бүрэн нэгджээ.

1636 онд [[Чусонь|Солонгост]] довтлон 1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хан цэргийг байгуулан 1640-1642 онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж зүүн хойд хятадыг эзлэв. Ингээд тэрээр [[Мин улс|Мин улсын]]ын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг төрийн албанд томилсон ба Нурхачийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг манж үндэстэн гэх болжээ. Мөн 1635 онд бүх жүрчидийг манж хэмээх болж Лигдэн хааны хүү [[Эжэй хаан|Эжэй хан]] [[Юань улс|Юан гүрний]] хас тамгыг Абахайд өргөлөө зар тарааж, ёслол үйлдэн 1636 онд улсын нэрийг '''Манж чин улс буюу манжаар Дайчин гүрүн''' хэмээн өөрчилж Абахай ханыг их эзэн хаан хэмээжээ. Энэ нь тэрээр Монголчуудад '''их эзэн Чингис хааны залгамжлагч их Юан гүрнийг дахин мандуулагч''' гэх, мөн хятадуудад урдын жүрчидийн Алтан улс буюу гадны булаан эзлэгч биш гэдэг ойлголтыг өгөх бодлого байлаа. Мөн онд халхын ноёд Абахайтай хэлэлцээр хийсэн ба өвөр монгол манжийн захиргаанд оржээ. Манжийн хаан 1638 онд жил бүр [[Есөн цагааны алба|есөн цагааны бэлэг]] өргөж байхыг халхын ноёдод тулгаж [[Субадай засагт хан|Засагт хан]] манжийг эсэргүүцэн [[Хөх хот]]<nowiki/>ыг уулгалан довтолжээ.

1643 онд Абахай гэнэт өөд болж түүний ахмад хүү [[Хүүгө]] болон эцэг нэгтэй дүү [[Доргон]] нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Абахайн 5 настай хүүг хаан өргөмжлөхөөр тохиролцож 1644 онд [[Эеэр засагч|эеээр засагч]] гэх болов. Энэ үед хятадын Мин улс дотоодын самуунтай байсны оргил нь 1644 оны 4 сард Бээжинг [[Ли Зичэн|Ли Зичэны]] удирдсан босогчид эзлэн Мингийн сүүлчийн хаан [[Чунжэнь|Чонжэн]] амиа хорлон Мин улсын төгсгөл болсон үйл явдал байлаа. Ли Зичэн бээжинг эзэлсэний дараагаар 200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т цагаан хэрэмийн [[Шанхайгуан]] боомтод байх Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон цэргийн ерөнхий командлагч [[У Сангуй|У Сангуйн]] зүг хөдлөгжээ. У жанжины цэргийн тоо босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо байгуулсан байна. Урдын дайсан шинэ холбоотнууд Чунжэн хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5 сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрдийгөө мингийн залгамж лагч гээд 10 сарын 30-нд Шүнь Жи хааныг тэнгэрийн хөвгүүн [[хуанди]] хэмээвэй. Үүнээс хойш тэд 17 жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм. Хятадын сүүлчийн хамгаалагч мөн сүүлчийн хунтайж Гуи гэгч Мин улсын дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон авч У Сангуйгийн удирдсан манжийн нэхэх арми түүнийг олзлон Хунаньд авчран 1662 онд цаацалжээ. [[Эеэр засагч|Эеээр засагчийн]] эхний 7 жил хэрэг дээрээ [[Доргон|Доргоны]] засаглал байлаа. Мөн олон манж язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг үл дагагчдын толгойг авч байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл хятад даяар 25 сая хүн цаазлагдсан гэдэг байна.

1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Доргон 1650 онд авд явж байгаад осолдож Шүн жи хаан 12 настай тул түүний эх хатан төрийн ихэнхи үйлийг явуулж байсан ба Эеэр засагч 1661 онд 24 насандаа цэцэг өвчнөөр өөд болов. Эеэр засагчийн өөрийн засаглалын үед халх манж хоёул аядуу бодлого барьж байсан бололтой. Үүний жишээ нь 1655 онд Өндөр гэгээн өөрийн урласан дэлгэмэл болон цутгамал бурханаар манжийн хаанд бэлэг хүргүүлсэн, 1657 онд Засагт хан манжийн хаанд элч илгээн бичиг барьсан, 1658 онд манжийн хаанаас халхын ноёдод бэлэг хүргүүлсэн зэрэг явдал болно. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн анхны манж хаан бол Шүн жи хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Кан си-ийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Шүн жи хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна.
 
=== Чин гүрний алтан эрин ===