Ордос: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Ордос гэдэг нь хааны орд өргөөг зааж байсан нэрнээс овог аймгийн нэр болон хувирчээ. Ордос гэдэг үгийн язгуур нь “орд” гэдэг үг бөгөөд олон тооны “с” дагавар залгаж ордос хэмээх үг бүтжээ. Монголчууд хаад ноёдын орон сууцыг хүндэтгэн орд буюу ордон хэмээн дууддаг. 1227 онд Чингис хаан таалал төгссөний дараагаар түүний орд өргөө болон сүнс онгоныг тахиулахаар нэг бүлэг хүмүүсийг томилсон бөгөөд ялангуяа Хубилай хаанаас хойш Чингис хааны тахилгын орд өргөө нь Хатан голын Бортохойд байрласнаас хойш Ордос хэмээх нэр үүссэн бололтой. Ордны хамааралтай хүмүүс нь яваандаа Ордос нэр зүүж нэгэн овог аймгийн нэр болжээ.
 
==Ордос==
Ордон гэсэн үгээс гаралтай бөгөөд эзэн хааны ордон онгодыг сахин хамгаалдаг учир чингэж нэрлэгджээ.