Төвөдийн өөртөө засах орон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 53:
1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдлаа. Ардын төв засгийн газар, Төвдийн түүх болон өнөөгийн бодит байдлын дагуу, энх тайвнаар чөлөөлөх бодлого хэрэгжүүлсэн байна. 1951 оны 5 дугаар сарын 23 өдөр, ардын төв засгийн газар болон Төвдийн орон нутгийн засгийн газрын төлөөлөгчид, Төвдийг энх тайвнаар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, "Төв засгийн газар болон Төвдийн орон нутгийн засгийн газрын Төвдийг энх тайвнаар чөлөөлөх аргын тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. Энэхүү 17 зүйлтэй хэлэлцээрийн гол агуулга нь, нэг талаар ардын чөлөөлөх арми Төвдэд байрлаж, батлан хамгаалалтыг бэхжүүлэн, империалист хүчнийг эрс шуурхай дарахад Төвдийн орон нутгийн засгийн газарт идэвхитэй туслалцаа үзүүлэхийг төв засгийн газар даалгасан байна. Төвдийн орон нутгийн бүх гадаад харилцааны үйл хэргийг ардын төв засгийн газар нэгдэлтэй зохицуулах, Төвд цэргийг ардын чөлөөлөх арми болгон өөрчлөх , нөгөө талаар ардын төв засгийн газар, Төвдийн хэрэгжүүлж байгаа байгуулал жич Далай ламын байр суурь, эрх тушаалыг өөрчлөхгүй. Төвдийн ард түмний зан заншлыг хүндэтгэж, шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалж, Төвдийн нийгмийн өөрчлөлт шинчлэлтийг Төвдийн удирдах хүмүүстэй зөвдөн зохицуулах, Төвдэд үндэстний районы өөртөө засах эрхийг хэрэгжүүлэх зэрэг болно. Далай лам, Банчин эрдэнэ, БНХАУ-ын Ардын төв засгийн газрын дарга Мо Зэ Дүн-д тус тус цахилгаан тэдээ илгээж, 17 зүйлтэй хэлэлцээрийг сайшааж, "эх орны бүрэн эрхийн нэгдлийг хамгаалах шийдвэр" -ийг илэрхийлсэн байна. Төвдийн олон давхаргын шашин, төрийн зүтгэлтэд хийгээд олон газрын Төвд үндэстний удирдах хүмүүс ч дэмжиж байгаагаа илэрхийлцжээ.
 
[[Файл:1965-11 1965 庆祝西藏自治区成立.jpg|180px|thumb|ТөвдийнТөвөдийн Өөртөөөөртөө Засахзасах Районыороны 1965 оны байгуулах]]
Yүнээс эхлээд Төвдийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм. 1954 онд, [[Далай лам]], [[Панчен лам|Банчин Эрдэнэ]] Бээжинд ирж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын анхдугаар сонгуулийн бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд оролцсон байна. Энэ удааны хуралаар, Далай лам бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч даргаар сонгогдаж, Банчин Эрдэнэ БХАТИХ-ын байнгын хорооны гишүүнээр сонгогдсон байна. 1956 онд, Төвдийн Өөртөө Засах Оронны бэлтгэл комисс байгуулагдаж, Далай лам ТӨЗО-ны бэлтгэл комиссын даргаар сонгогджээ. 1959 оны 3 сард, Төвдийн орон нутгийн засгийн газрын олонхи тооны Калон болон дээд давхаргын феодлын хамжилгат байгууллын дүрмийг хамгаалан, ардчилсан өөрчлөлтийг эсэргүүцэх зорилго бүхий зэвсэгт бослого гаргасан байна. Ардын төв засгийн газар, Төвдэд суугаа ардын чөлөөлөх армид зарлиг буулгаж, бослогыг дарж байдлыг түвшитгэсэн байна. Ардын төв засгийн газрын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу эньлай мөн жилийн 3 дугаар сарын 28-ы өдөр зарлиг нийтэлж, Төвдийн орон нутгийн засгийн газрыг тарааж, ТӨЗО-ны бэлтгэл комисаар Төвдийн орон нутгийн засгийн эрх үүргийг хариуцуулсан байна. Yүний зэрэгцээ, төв засгийн газар Төвдийн ард түмний эрэл хүслийн дагуу, Төвдэд ардчилсан өөрчлөлт хийж, феодлын хамжилгат ёсыг цуцалснаар, сая гаруй хамжилгын тариачид болон боолчууд чөлөөлөгдөн, хамжилгын эздийн хувийн хөрөнгө болж, наймайлагдах, шилжүүлэгдэх, солигдох, өр төлөөс болохоо байж, албадалгаар хөдөлмөрлөхгүй болж, эрх чөлөөгөө эдлэн, шинэ нийгмийн эзэд болсон байна. Хэдэн жилийн тогтуун хөгжлөөр 1965 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр, ТӨЗО албан ёсоор байгуулагджээ.