Төвөдийн өөртөө засах орон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 52:
 
Yүнээс эхлээд Төвдийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм. 1954 онд, [[Далай лам]], [[Панчен лам|Банчин Эрдэнэ]] Бээжинд ирж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын анхдугаар сонгуулийн бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд оролцсон байна. Энэ удааны хуралаар, Далай лам бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч даргаар сонгогдаж, Банчин Эрдэнэ БХАТИХ-ын байнгын хорооны гишүүнээр сонгогдсон байна. 1956 онд, Төвдийн Өөртөө Засах Оронны бэлтгэл комисс байгуулагдаж, Далай лам ТӨЗО-ны бэлтгэл комиссын даргаар сонгогджээ. 1959 оны 3 сард, Төвдийн орон нутгийн засгийн газрын олонхи тооны Калон болон дээд давхаргын феодлын хамжилгат байгууллын дүрмийг хамгаалан, ардчилсан өөрчлөлтийг эсэргүүцэх зорилго бүхий зэвсэгт бослого гаргасан байна. Ардын төв засгийн газар, Төвдэд суугаа ардын чөлөөлөх армид зарлиг буулгаж, бослогыг дарж байдлыг түвшитгэсэн байна. Ардын төв засгийн газрын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу эньлай мөн жилийн 3 дугаар сарын 28-ы өдөр зарлиг нийтэлж, Төвдийн орон нутгийн засгийн газрыг тарааж, ТӨЗО-ны бэлтгэл комисаар Төвдийн орон нутгийн засгийн эрх үүргийг хариуцуулсан байна. Yүний зэрэгцээ, төв засгийн газар Төвдийн ард түмний эрэл хүслийн дагуу, Төвдэд ардчилсан өөрчлөлт хийж, феодлын хамжилгат ёсыг цуцалснаар, сая гаруй хамжилгын тариачид болон боолчууд чөлөөлөгдөн, хамжилгын эздийн хувийн хөрөнгө болж, наймайлагдах, шилжүүлэгдэх, солигдох, өр төлөөс болохоо байж, албадалгаар хөдөлмөрлөхгүй болж, эрх чөлөөгөө эдлэн, шинэ нийгмийн эзэд болсон байна. Хэдэн жилийн тогтуун хөгжлөөр 1965 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр, ТӨЗО албан ёсоор байгуулагджээ.
 
== Хүн ам ==
Түвдийн өөртөө засах орны хувьд 3.3 сая хүн амтай. Тархан суурьшсан түвдчүүдээ хамруулвал 7 орчим сая гэж үздэг байна. ТӨЗО нь бүх хятад дотроо хамгийн нягтрал багатай бүс нутагт тооцогддог. Чин гүрний үед буюу 1734-1736 оны хүн амын тооллогоор 941.200 хүнтэй гэж гарч байжээ. Хожим нь 1953 оны тооллогоор 1 сая гаруй хэмээн тоологдож байсан бол 60 жилийн дараа хүн ам 3.3 сая болж өссөн байна.
 
==Соёл==
Нийгмийн амьдрал нь Төвдийн буддизмын хуулиар явагддаг. Төвдийн үндсэн шашин нь буддизм.
 
==Зураг==