Төвөдийн өөртөө засах орон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 40:
}}
[[БНХАУ]]-ын [[Өөртөө засах орон|өөртөө засах таван орны]] нэг нь '''Төвөд''' юм.
 
== Түүх ==
1713 онд Энх амгалан хаан, тавдугаар дүрийн Банчин Ловсан-ишийг "Бачин Эрдэнэ" гэсэн цолд өргөмжилж, түүний нэрийг албан ёсоор тогтоосон байна. Түүнээс хойш, Далай лам Лхасад Төвдийн ихэнх нутгийг захирч, Банчин эрдэнэ Шигаазад Төвдийн үлдсэн хэсгийг захирч байжээ. 1727 онд, Чин улсын хаан төрөөс Төвдэд суулгах түшмэл томилон, төв засгийн газрын өмнөөс Төвдийн орон нутгийн засаг захиргаанд хяналт тавиулсан байна. Төвд болон Сичуан, Юуньнань, Хөхнуурийн хилийн шугамыг энэ үед албан ёсоор тогтоосон юм. 1721 онд Чин улсын төв засгийн газар, Төвдэд Калон түшмэлийн дүрэм хэрэгжүүлжээ. 1750 онд Төвдийн засаг захиргаа, тогтолцоондоо дахин зохицуулалт хийж, Жүн ваны дүрмийг хүчингүй болгож, Төвдийн орон нутгийн засгийн газрыг байгуулан, Төвдэд суугаа түшмэл болон Далай лам хамтаар Төвдийн үйл хэргийг удирдан хамаарах дүрэм тогтоосон байна. 1793 онд, Чин улсын засгийн газар Төвдэд суугаа түшмэлийн эрх мэдэл, Далай лам, Банчин эрдэнэ, бусад том хутагтын төрөл арилжих, хил хязгаарын цэргийн хамгаалалт, гадаад харилцаа, санхүүгийн гааль татвар, мөнгө төгрөг үйлдэх болон удирдах жич сүм хийдийн хангалгаа, удирдан хамааралт зэрэг талаар нэртэй "Зарлигаар тогтоосон Төвдийн дотоод хэргийг хамаарах дүрэм"-ийг нийтэлсэн байна. Энэ дүрэм нийт 29 заалттай. Түүнээс хойших зуу гаруй жилд, 29 заалт бүхий дүрэмд тогтоосон үндсэн зарчим нь төвдийн орон нутгийн засаг захиргааны хууль дүрэм байсаар ирсэн юм. 1911 онд, хятадад Цагаагчин гахай жилийн хувьсгал үүсч, Хятад, Манж, Монгол, Хотон, Төвд зэрэг үндэстнүүдээс бүрэлдсэн бүгд найрамдах улс буюу Хятад Иргэн Улсыг байгуулсан юм. Төв засгийн газар нь Юань, Мин, Чин гурван төртэй адилаар Төвдийн орон нутгийг захирч байлаа. 1912 онд, төв засгийн газраас монгол Төвдийн хэрэг явдлыг хариуцах газар байгуулж, Төвдийн орон нутгийн үйл хэргийг хамааруулсан бөгөөд засгийн газраас Төвдэд суугаа хэрэг эрхлэх албан тушаалтан томилжээ. Найн жингийн иргэний засгийн газар 1927 онд байгуулагдаж, 1929 онд монгол Төвдийн хороо байгуулан, Төвд, Монгол зэрэг үндэстний цөөхөнхийн орон нутгийн засаг захиргааны хэргийг хамааруулсан байна.
 
==Зураг==