"Бүгд Найрамдах Монгол Ард Улс"-ны өөр хувилбарууд

Зөвлөлтөд Америк 665,000 тонн махан бүтээгдэхүүнийг зарсан бол, Монгол 500,000 тонн мах үнэгүй өгчээ. Харин шинель өвлийн цагт төдийгүй зун цагт ч окопонд даарахгүй байхад чухал байсан ба АНУ 54,000 тонн хонины ноосыг мөн зарсан байхад, Монгол 64,000 тонныг Зөвлөлтөд бэлэглэсэн байна. 1942-45 онд Зөвлөлтийн цэргийн 5 шинель бүрийн 1-ийг монгол ноосоор хийж байв. [[Вольфрам]] нь Германы "Барс", "Ирвэс" танкуудын хуягийг нэвтлэхэд шаардлагатай сумыг хийх гол түүхий эд байсан бөгөөд Зөвлөлтөд хамгийн ойр вольфрамын орд Монголд байсан байна. Ийнхүү их хэмжээний тусламж илгээсэн Монгол өөрөө хүнд байдалд орж 1944 оны өвөл Зөвлөлтийн зарим мужийн адил өлсгөлөнд нэрвэгджээ. Квантуны армийн довтолгооноос сэрэмжлэн олон тооны цэрэг Алс Дорнодод байлгаж байсан Зөвлөлт тагнуулын мэдээгээр Япон ойрын үед довтлохгүй гэж мэдсэний дараа зарим цэргээ Германы эсрэг илгээжээ. Монгол улс эрэгтэй, эмэгтэй бүх хүн цэргийн алба хаах хууль гарган цэргийн тоогоо нэмсэн нь Алс Дорнод дахь хүчний харьцааг өөрчлөхөд мөн нөлөөлсөн байж болох юм.
 
Монгол улс [[1945 оны чөлөөлөх дайн]]ы үеэр Өвөрмонголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв. Гэсэн ч энэ бодлого амжилтанд хүрээгүй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд японы эсрэг дайнд ЗХУ-ыг оруулах сонирхолын үүднээс АНУ, Англи нь [[Ялта]] болон Подстамын бага хурлуудаар БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрч, үүнийг Хятадаар зөвшөөрүүлэх асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч хариуцахаар болсон байна. Үүнийг Чан Кайши тэргүүтэй Хятадын удирдлага эрс эсэргүүцсэн боловч Их гүрнүүдийн удирдагч нарын шахалтад орсны үр дүнд Бүх ард түмний санал хураалтаар шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ. [[Иосиф Сталин]]ы хүчтэй шахалтаар 1945 онд [[Чан Кайши]] дээрхи саналыг гаргасан ба 1946 онд явагдсан санал хураалтын үр дүнд [[Бүгд Найрамдах Хятад Улс]] нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр байгуулсан [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]]тай 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
 
===Дайны дараах үе===
1,628

edits