Оросын Холбооны Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 91:
15-р зуунд Москвагийн гүн [[III Иван]] үндсэндээ газар газрын олон гүнг үгэндээ оруулж, Орос улсын "их [[гүн]]" (великий князь) болжээ. 1453 онд Византийн [[Константинополь]] [[Османы эзэнт гүрэн|Османд]] эзлэгдэж төгссөнөөр Византийн агуу өвийг Орос залгаж байна гэдэг ойлголтоор [[Догшин Иван|IV [Догшин] Иван]] «[[Цезарь, Гай Юлий|цезарь]]» буюу «царь» ([[ван]], [[хан]], [[хаан]] гэж монголчлоно) гэдэг цолыг бий болгон өөрөө анхлан хүртсэн. Догшин Иван [[Балтын тэнгис]]т гарцтай болохын тулд [[Ливон]]той (1558–1583) олон жил байлдаж, дорнош [[Астрахань]] (1556 онд буулган авсан), [[Казань]] (1552) ханлигийг мөхөөж, [[Уралын нуруу|Уралыг]] давж [[Сибирь]]т цэргээ илгээж газар нутгаа тэлснээр олон үндэстний Орос, [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлтийн]] шав тавигджээ. 1600-аад оны дотоодын хямралын үед Романовын удамд засгийн эрх шилжсэн. Оросынхон газар нээгч жуулчдын гаргасан зам, арьс, үнэт эд олох сэдэл, [[хазаг]] (казак) цэргийн хүчээр 17-18-р зуунд нутгаа [[Номхон далай]] хүртэлхи нутгийг эзэлжээ. 1721 онд албан ёсоор [[Оросын эзэнт гүрэн]] (Российская империя) гэсэн утгат нэрээ тунхаглажээ. Гэхдээ энэ улсыг Монголчууд 20-р зууны эхэнд Зөвлөлт Оросоос нь ялгаж [[Хаант Орос]] улс л гэдэг байсан билээ. [[I Петр]] (1682–1725 оны хооронд төр барьсан), [[Елизавета]] (1741–1762), [[II Екатерина]] (1762–1796), [[II Александр]] (1855–1881) зэрэг түүхэнд тодоор үлдсэн хаад төр барьж, өнөөгийнхөөр хэлвэл [[Финланд]], [[Польш]]оос [[Аляска]], [[Өвөр Кавказ]], [[Дундад Ази]] хүрсэн уудам газар нутгийг дайтахдаа дайтаж, туслахдаа туслаж мухардуулсаар өөрийн улсынх болгож байв. 1878 онд [[Османы эзэнт гүрэн|Османы улстай]] дайтаж хамар дээр нь байх [[Болгар]]ыг чөлөөлж хүч чадлаа бахдуулжээ.
=== Орчин үе===
[[Файл:Ethnic map USSR 1941.jpg|thumb|Ethnic map USSR 1941.jpg]]
19-р зууны төгсгөл, 20-р зууны эхээр хувьсгалын үзэл санаа дэлгэрч, [[дэлхийн нэгдүгээр дайн]]ы үед буюу 1917 оны 2-р сард хөрөнгөтнүүд хаанаа ([[II Николай]]) түлхэн унагав. 11-р сард ([[Октябрын хувьсгал]]) шал өөр буюу ажилчин тариачдад засгийн эрх шилжив. Дайны дараах гэрээгээр [[Украйн]], [[Польш]], [[Финланд]], [[Балтын орнууд]]ын нутгаа алдсанаас Украйн, Балтын гурвыг эргүүлж авсан ч зууны адагт дахин тавьж явуулсан. [[Цагаан арми]], салан тусгаарлагч ястан үндэстний цэрэг, төртэй шинэ төрж гарсан Зөвлөлт улс, түүний [[улаан арми]] хэдэн жил байлдаж дийлжээ.