Тогоонтөмөр хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 43:
 
==Юань улсын мөхөл==
[[Файл:Emperor Huizong of Yuan.jpg|thumb|Ухаант хаан Тогоонтөмөр ]]
1351 оноос Хятадад Хань Шан Тун, Лю Фу Тун нараар удирдуулсан [[улаан алчууртны бослого]] дэгдэж эхэлсэн.Мөн энэ үед Юань улсын дотор дотоодод хагарал их болсон нь Юань улсыг мөхөлд дуудсан. Энэ бослого улмаар улам бүр хүчээ авсаар 1368 онд тус бослогын нэгэн удирдагч 1368 оны 1 сард өөрийн эзэлсэн газраа Мин улс гэж нэрлээд, оны цолоо Хун У гэж нэрлэж, Нанжин хотоор төвлөрсөн засаг захиргааны зохион байгуулалт хийж эхэлсэн. Мөн Юань улсыг мөхөөх дайны бэлтгэлээ хийж дуусгаад, [[Жу Юань Жан]] өөрийн цэргийн жанжин Сюй Да ноёнд их цэрэг өгч, түүний толгойлуулсан улаан алчууртнуудын [[Мин улс|Мин улсын]] их цэрэг, Юань улсыгн харъяанд байсан [[Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн|Хэнань муж]], [[Юань улсын засаг захиргааны тогтолцоо|Шаньдун муж]], [[Дайду|Дайду хот]] орчмын газар нутгийг эзлэн, 1368 оны 9 сарын 26 нд, Дайду хотыг эзлэн авснаар Юань улсын, хятад орон дахь монгол хаадын шууд ноёрхолыг дуусгавар болгожээ. Харин тус эрчээрээ 1369 оны эхээо Шанду хотыг эзлэн авахад монголын хаан, улам ухарч, Инчан хот буюу Хэрлэн барс хотноо очсон.