Уйгурын үеийн археологийн дурсгалууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Файл:Уйгурын Идигүдийн улс, 861 (867)—1368 он.png|thumb|Уйгурын буддын шашинт Идигүдийн улс, 861 (867)—1368 он. Чингис хаанд дагаар орсон. Хожим [[Моголистан]]ы бүрэлдэхүүнд оржээ.]]
Уйгурууд дөрвөлжин шавар хэрэмт бэхлэлт хотуудыг их барьдаг ба хил хязгаарыг сэргийлэн хамгаалах бэхлэлт хотын бүхэл бүтэн сүлжээ бүрэлдэн тогтсон байжээ. Ялангуяа хил хязгаараа умар зүгээс сэргийлэн хамгаалах нумарсан хэлбэрт их бэхлэлт хэрэм, түүний бүрэлдэхүүнд олон тооны шивээ цайзыг оруулан барьсан байжээ. Энэ их хэрмийн дагуух хилийн 17 бэхлэлт цайзыг Тува улсын нутагт илрүүлэн судалсан байна. Бэхлэлт хотуудын зарим нь засаг захиргааны төвийн үүрэг ч гүйцэтгэж байжээ. Эдгээр нь суурин амьдралын төв болж газар тариалан, гар урлал, худалдаа наймаа цэцэглэн хөгжиж байв. Уйгурын эртний хот балгасны дотроос хамгийн нүсэр том нь хаант улсын нийслэл байсан Ордубалык буюу Хал балгас юм. IX зууны эхээр Арабын жуулчин Тамим Бин Бахр Орхоны хөндий дэх Уйгурын нийслэл Орду Балык хотод өөрийн биеэр очиж хүн ам ихтэй, худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн том хот байсныг тэмдэглэжээ. Археологичид Орду Балык хотод явуулсан археологийн хайгуул судалгааны дүнд 32 км квадрат талбайтай байсныг тогтоогоод байна.