Иван Яковлевич Коростовец: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 73:
 
==Монгол улсыг үүсгэн байгуулахад сөрөг нөлөө үзүүлсэн нь==
1912 онд Хаант Орос улсын [[Ерөнхий сайд]] [[С. Ю. Витте]]гийн тушаалаар Оросын дипломат төлөөлөгчдийг ахлан [[Нийслэл хүрээ]]нд ирж [[монгол]]чуудыг дарамтлан [[Монгол-Оросын 1912 оны гэрээ|Орос-монголын хэлэлцэл]]д 1912оны 11 сарын 3-д гарын үсэг зурсан.
 
Хэлэлцээ хийх үед Коростовец нь [[Да лам Цэрэнчимэд]]ийн авчирч өргөн барьсан монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн саналыг шалан дээр шидэж, дэвсэлж дипломат ёс зүйн хувьд эрээ цээргүй аашилж байжээ. Ингэхэд [[Төгс-Очирын Намнансүрэн|Сайн ноён хан Намнансүрэн]] “Да лам Цэрэнчимэд бол таны бодож байгаа шиг муу хүн биш ээ. Энэ хүн бол ганцхан дутагдалтай. Тэр нь Монгол Улсаа л тусгаар оршихын төлөө л санаа бодолтой хүн” гэж Коростовецид хэлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт Өвөр Монголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан [[Бинт Чин ван Гончигсүрэн]]г гадуурхан “миний хамгийн том дайсан”, “да ламын холбоотон” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж байсан төдийгүй улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь сэжигтэй байдаг. Ер нь гэрээний дараа Да лам Цэрэнчимэд, Чин ван [[Ханддорж]], Бинт ван Гончигсүрэн нарын зүй бус зуурдын үхэлтэй Коростовец холбоотой гэсэн таамаглал байдаг.