Алтан улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 51:
 
== Түүх ==
[[12-р зуун]]д умард Хятад болон [[Монгол]]ын нутагт ноёрхож байсан [[Хятан улс|Хятан улсын]]ын мэдэлд зарим Зүрчид овгийнхон байснаас гадна [[Хар мөрөн|Хар мөрний]] умардад суугчид нь тусгаар байжээ. 1099 оноос тэдний дотроос нүүдэлчин аймгуудаа нэгтгэн цэрэг зэвсэг хуралдуулсан Агуда хэмээх баатар тодорч, Хятан улстай удаа дараа байлдан дийлээд 1114 онд өөрийн биеийг хаанд өргөмжилж, улсын нэрийг Алтан хэмээжээ.<ref>А. Амар. Монголын товч түүх: 86-р тал. Улаанбаатар хот 1989</ref> Түүнээс хойш Хятан улстай удаа дараалан байлдаж, эцэстээ [[Умард Сүн улс]]тай эвсэн Хятан улсыг дайлсаар 1125 онд Сүн улсын цэргээс урьтан Хятан улсыг мөхөөж баруун зүг дутаалгаснаар [[Манжуур]] газар орныг нэгтгэжээ. 1123 онд Агуда нас барсны дараа түүний хүү Үчимэ ор сууж, Сүн улстай эвдрээд удаа дараа байлджээ. 1127 онд нийслэл [[Кайфэн|Бяньжин]] хотыг эвдэж, эцэг хүү хоёр хааныг хэдэн мянган ард иргэд, эд эрдэнэс, улсын тамга зэргийг хамт олзлон одсоноор [[Умард Сүн улс]]ын үеийг дуусгажээ. Харин Сүн улс умард нутгаа алдаж, өмнөх хааны 9-р хүү [[Өмнөд Сүн улс]]ын хаан болжээ. 1135 онд Алтан улсын хаан Си Цзуныг хаан өргөмжлөх ёслолд Хабул хаан уригдан оролцсон ба түүнийг буцахад нь замаас нь баривчлахыг оролдсон мэдээ бий. Энэ үйл явдлаас үүдэн хоёр орны харилцаа хурцдаж хэд хэдэн удаа дайтжээ. Түүнээс хойш арав илүү жил байлдаж, 1141 оны хэлэлцээрээр Хуай мөрний өмнөдийг Сүн, умардыг Алтан улсынх гэж тохиролцжээ. 1142 онд Амбагай хааныг залгамжилсан Хотула хаан түүний өшөөг авахаар Алтан улсыг довтолсон ч тодорхой үр дүнд хүрч чадсангүй.
 
1206 онд Чингис хаан улсаа байгуулсны дараа 1211 онд эцэг өвгөдийн гэрээсийг биелүүлэхээр цэргийн хүчээр довтлон орсон нь Алтан улстай хийсэн 23 жилийн дайны эхлэл болов.
 
Хоёр замаар их цэрэг хөдөлгөн нэгийг нь Чингис хаан, нөгөөг нь Мухулай, Зэв нар удирджээ. Алтан улсын зарим мужийг эзлэн авахад найрамдахыг хүсч, их хэмжээний эд агуурсаар өргөл өгчээ. Гэвч Алтан улс амласан ам, хэлсэн үгэндээ хүрээгүй тул 1213, 1214 онд Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд нийслэл Жүндү (Бээжин) хот болон зарим чухал газруудыг эзлэв. 1217 оны 8 дугаар сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг Мухулайд даалгаж, нутагтаа буцаж ирэв.
 
1234 онд Өгөдэй хаан, Чингис хааны гэрээсийг биелүүлж, Алтан улсыг бүрмөсөн эзлэн авснаар Алтан улс мөхжээ.
 
{{s-start}}