Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: 2017 source edit
Мөр 75:
[[Файл:Halhiin_gol_1939_4.jpeg|thumb|Гал зогсоох хэлэлцээ. Халхын гол. 1939 он]]
1939 онд хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол улсад энэ дайн нь үндэсний аюулгүй байдалд нь тулгарсан маш ноцтой аюул байлаа. Хэдийгээр дайны гол цэрэг стратегийн бодлого Зөвлөлт орос ба Япон улсуудын хооронд явагдсан ч төв азийн стратегийн гол байрлалтай Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах чухал шаардлага гарсан юм.Халхын голын дайныг Дэлхийн II дайн эхлэхэд шууд нөлөө үзүүлсэн, өөрөөр хэлбэл, байлдааны ажиллагаа Алс Дорнодын театраас Европын театр руу шилжихэд хүргэсэн гэж үзвэл дэлхийн түүхэнд, ялангуяа Дэлхийн II дайны явцад түүнээс ч дутуугүй нөлөөг мөн Халхын голын дайн үзүүлжээ гэж бид үзэж байна. Сүүлийн үед АНУ-ын судлаач Стюарт Голдман нарын эрдэмтэд нэгэн сонирхолтой санаа дэвшүүлэх болсон нь Халхын голын дайнд Японы хүлээсэн ялагдал, 1941 оны 12 дугаар сарын 7-нд Пёрл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бааз руу хийсэн довтолгоо хоёрын шууд холбоо хамаарлын асуудал юм. Тухайлбал, С.Голдман “... Япон 1941 оны сүүлчээр ЗХУ-ыг довтолсон бол Сталин Алс дорнод дахь армийн 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчнийг Москвагийн төлөөх тулалдаанд татан оролцуулах боломжгүй байх байсан ... Хэрэг явдал ингэж эргэсэн бол Германы ялалт, магадгүй шийдвэрлэх ялалтаар ч төгсөх боломжтой байв. Тэр тохиолдолд дайны түүх, дэлхий дахины түүх ч мөн өөрөөр бичигдэх байв” (Goldman, 2009: 5) хэмээн дүгнэсэн нь Халхын голын дайнд байгуулсан Монгол-Зөвлөлтийн ялалтын түүхэн ач холбогдлыг бодитой үнэлсэн хэрэг болжээ.С.Голдманы дээрх санаа судалгааны эргэлтэд орохоос даруй 20 жилийн өмнө, Америкийн цэргийн түүхч Жон Кийган мөн төстэй санааг илэрхийлж, “... Японы хуурай замын хүчин ирээдүйн маршал Г.К.Жуковт бут цохиулсныхаа улмаас дахин сэргэлгүй, Оросуудтай тулалдах ямар ч боломжгүй юм гэсэн ганц дүгнэлт хийжээ. Энэ нь 1941 онд тэдэнд ашигтайгаар эргэсэн бол 1945 онд бүрмөсөн ялагдахад нь хүргэсэн байна. Харин Британи, Америкийн тэнгисийн цэргийн хүчин чадлыг япончууд Оросын армийнх шиг үнэлээгүйн улмаас Номхон далайн арлууд руу чиглэсэн тэнгисийн кампанит ажлаа эрчимжүүлэв” (Keegan, 1989: 243) хэмээн дүгнэсэн байдаг.
 
[[Файл:Халхын_голKhalkhin gol carte attaques debut juillet 39.gifpng |thumb|Халхын голын байлдаан]]
Эдгээр болон үүнтэй төстэй бусад санааг системчлэн үзвээс, Халхын голын дайны ялалтын түүхэн ач холбогдол дараах байдлаар тодорч байна. Үүнд:
Нэгдүгээрт, Халхын голын дайн Зөвлөлтийн армийн болон командлагчдынх нь нэр хүндийг өсгөж өгснөөр тэнхлэгийн гишүүн орнуудын дунд нэгдмэл байдлыг нь алдагдуулж, Японы хуурай замын хүчнийг ЗХУ-ын эсрэг дайнд татагдан орохоос урьдчилан сэргийлж чадсан. Ингэснээр Эх орны дайны турш Зөвлөлтийн арми ганц фронт дээр тулалдах стратегийн харьцангуй таатай нөхцлийг бүрдүүлэв. Хоёрдугаарт, Японы Зэвсэгт хүчний дээд командлалын дунд хуурай замын цэргийнхний нэр хүндийг доройтуулж, Азийн эх газар, Сибирийг чиглэсэн кампанит ажлын төлөвлөгөөнөөс түдгэлзэн хойшлуулахад хүргэсэн ба улмаар тэнгисийн цэргийн хүчнийнхний байр суурийг бэхжүүлэв. Тэд улам бүр өсөн нэмэгдэж байсан стратегийн түүхий эдийн (нефть) хэрэгцээгээ хангахын тулд Номхон далайн арлууд дахь Британийн хүчийг сулруулах зорилгод эргэлт буцалтгүй шилжиж, үүний шууд үр дагавар болох Пёрл-Харборын довтолгоонд хүргэжээ. Энэ цаг үеийг хүртэл АНУ-ын нийгэмд амь бөхтэй оршиж байсан, Конгрессын хоёр танхимд олонхийг бүрдүүлж байсан Бүгд найрамдахчуудын баримталж байсан “Европын хэрэгт үл оролцох” бодлогоосоо татгалзан холбоотны талд дайнд орохыг уриалж байсан Ерөнхийлөгч Ф.Рүзвельтийн бодлого дэмжлэг олоход хүргэв. Ингэснээр нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн бааз суурь нь дайны хөлд нэрвэгдээгүй хөгжингүй ганц орон болох АНУ дайнд татагдан орох нөхцлийг бүрдүүлж, эцэстээ Дэлхийн II дайн холбоотны ялалтаар дуусах урьдчилсан нөхцөл болжээ.