Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 83:
{{гол|Дэлхийн хоёрдугаар дайн}}
{{гол|Монгол улс дэлхийн хоёрдугаар дайны үед}}
[[Файл:Monumento ruso en Ulan Bator, Mongolia.jpg|thumb|Улаанбаатарт Зөвлөлт-Монголын хамтын ажиллагаанд зориулсан Зайсан дурсгалын цогцолборын мозайк]]
[[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы үед ЗХУ-д бүх талын тусламж илгээж байсан ба Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. 2-р дайнд морь чухал үүрэгтэй байсан бөгөөд Зөвлөлтийн цэргийн 5 морь бүрийн нэг нь монгол морь байв.
Зөвлөлтөд Америк 665,000 тонн махан бүтээгдэхүүнийг зарсан бол, Монгол 500,000 тонн мах үнэгүй өгчээ. Харин шинель өвлийн цагт төдийгүй зун цагт ч окопонд даарахгүй байхад чухал байсан ба АНУ 54,000 тонн хонины ноосыг мөн зарсан байхад, Монгол 64,000 тонныг Зөвлөлтөд бэлэглэсэн байна. 1942-45 онд Зөвлөлтийн цэргийн 5 шинель бүрийн 1-ийг монгол ноосоор хийж байв. [[Вольфрам]] нь Германы "Барс", "Ирвэс" танкуудын хуягийг нэвтлэхэд шаардлагатай сумыг хийх гол түүхий эд байсан бөгөөд Зөвлөлтөд хамгийн ойр вольфрамын орд Монголд байсан байна. Ийнхүү их хэмжээний тусламж илгээсэн Монгол өөрөө хүнд байдалд орж 1944 оны өвөл Зөвлөлтийн зарим мужийн адил өлсгөлөнд нэрвэгджээ. Квантуны армийн довтолгооноос сэрэмжлэн олон тооны цэрэг Алс Дорнодод байлгаж байсан Зөвлөлт тагнуулын мэдээгээр Япон ойрын үед довтлохгүй гэж мэдсэний дараа зарим цэргээ Германы эсрэг илгээжээ. Монгол улс эрэгтэй, эмэгтэй бүх хүн цэргийн алба хаах хууль гарган цэргийн тоогоо нэмсэн нь Алс Дорнод дахь хүчний харьцааг өөрчлөхөд мөн нөлөөлсөн байж болох юм.