Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 227:
=== Эртний улс ===
[[Зураг:Territories of Dynasties in China.gif|left|thumb|Хятад орны түүхэн газрын зураг]]
Хятадад анх домгийн Шя улс НТӨ 2100 онд бүрэлдсэн ба хагас домгийн шинжтэй [[Шан улс|Шан]], [[Жоу улс|Жоу]] улсууд залган байв. Хатан гол (Шар мөрөн), Хөх мөрний адаг, Дотор газар үүссэн вант улсууд НТӨ 500 он болоход байлдагч олон тал болон зэрэгцэн оршсон байна. Эрт үед Хятадад [[Күнз]], Мэнз, Сүнз зэрэг соён гэгээрүүлэгч, [[Сыма Цянь]] түүхч амьдарч байв.
 
НТӨ 221 онд [[Цинь ШихуанШи Хуан]] бусад улсыг байлдан дагуулж [[хятад үндэстэн|хятад үндэстний]] анхны нэгдсэн улсыг [[Шиань]] хотод төвлөн байгуулж, хэл бичгийн дүрэм, мөнгөний нэгж, хэмжих нэгж зэрэг нэгэн хэв болгожээ. [[Цинь улс]]ын тавьсан суурин дээр [[Хань улс]] (НТӨ 206–НТ 220 он) тогтож газар нутгаа ихээр тэлж Солонгосын [[Кугүрё]], Вьетнамын улс, Монголын [[Хүннү]] улстай хиллэх болжээ. Хан улсын үед [[күнзийн суртал]] дэлгэрч, төрийн ёс жигдэрсэн юм.
 
Дараа нь [[Гурван улсын үе]] (220–280), [[Жинь улс]] (265–420), [[Умард-өмнөдийн улсынба Өмнөд улсуудын үе]]д тархай бутархай байлдаж байсны эцэст 581 онд [[Сүй улс]] дахин нэгтгэжээ. Кугүрётэй хийсэн дайны дараа хүчин муудаж төрийн эргэлтээр Тан улс байгуулагдсан. [[Тан улс]]ын (618–907) үед уран зураг, яруу найраг хөгжиж, [[буддын шашин]] хүчтэй дэлгэрсэн бол [[Сүн улс]]ын (960–1279) үед цаасан мөнгө хэвлэж, байнгын тэнгисийн цэрэгтэй болж, күнзийн үзэл эргэн иржээ. 11-р зуунд Хятадын хүн ам 100 сая хүрч олширсон байв.
 
=== Юань, Мин, Чин ===