Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 271:
* [[БНХАУ-ын Төрийн зөвлөл|Төрийн зөвлөл]] (Ардын төв засгийн газар) — төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх дээд байгууллага. АТИХ-аас сонгож улсын дарга баталдаг. АТИХ, түүний байнгын хороонд ажлаа тайлагнана. Ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч, яам болон төрийн хорооны сайд нар, Улсын банкны даргаас бүрддэг. Одоогоор 28 яам, хороотой. Одоогийн ерөнхий сайд — [[Ли Көчян]].
 
Хятад улс нэг гоц намтай. [[Хятадын коммунистэв хамт нам]] (ХКН) нь 1921 онд байгуулагдсан, 1949 оноос эрх баригч нам болсон. Удирдах дээд байгууллага нь 5 жил тутамд хуралддаг Их хурал, түүнээс сонгогдсон Төв хороо юм. Үнэндээ Намын төв хорооны 500 гишүүн, түүний Улс төрийн товчооны 7 гишүүн улсыг удирддаг.<ref>[http://sodonzul.blog.banjig.net/post.php?post_id=116829 Төрийн байгуулал, улс төрийн тогтолцоо.]</ref>
[[Зураг:China_map.png|thumb|200px|Тайвань-Хятад хоёрын нутаг]]
=== Гадаад харилцаа ===
 
БНХАУ дэлхийн 171 улстай дипломат харилцаатай, 162 улсад элчин сайдын яамтай байна. 1971 онд Тайвань ([[Бүгд Найрамдах Хятад Улс|БНХУ]])-д хадгалагдаж байсан [[НҮБ]]-ын суудал БНХАУ-д шилжин ирсэн. Хятад улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг, [[Их Хорь|Их хорь]], [[БРИКС]]-ын бүлэг, [[Шанхайн хамтын ажиллагааны байгууллага|Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын]] гишүүн юм. Дорно Азийн уулзалт, АСЕАН-ы уулзалтад оролцдог.
 
БНХАУ [[ЗХУ]]-тай сайн харьцаатай байснаа 1960-аад оноос муудсан, [[Энэтхэг]]тэй Аксай Чин нутгаас болж дайтаж муудсан. Харин 1990 оноос хойш [[Орос]], Энэтхэгтэй түншийн хэмжээнд хүртэл харьцаа сайжирсан. БНХАУ одоогоор Японтой [[Сэнкакү]] олтригийг булаацалдаж байгаа бөгөөд [[Тайвань|Тайванийг]] анхнаасаа л өөрийн гэж үзэн гадаад улстай харилцах эрхийг нь хааж иржээ.