Богд хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 27:
 
==Амьдрал==
[[Зураг:BogdKhan.jpg|thumb|110px|right|Залуу богд хаан]]hHha
 
1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирсний дараа Богд хаан нь гэрийн хорионд орсон боловч удалгүй 1921 [[Барон Унгерн фон Штернберг]]ийн хүчний ачаар суллагдан, өмнөх байр сууриндаа заларчээ. Хувьсгалын дараа тэрээр хаан ширээндээ үлдсэн хэдий ч 1924 онд таалал төгсчээ. Түүний үхлийн дараа Коммунист засаг нь Богд хааны хойд дүр ахиж олдоогүй гэж зарласан (Бүгд найрамдах засаг). Гэвч төд удалгүй Живзундамба Хутагтийн хойд дүр нь Монголын хойд хэсэгт олдсон боловч цааш мэдээ сонсогдоогүй. Энэ нь [[Далай лам]]залбирлынхаа явцад Живзундамба Хутагтын 9 дэх төрөл нь Лхаст төрсөн гэж үзсэнтэй холбоотой. 13-р Далай лам нь 1933 онд таалал төгсчээ. 14-р Далай лам нь 9 дэх Живзундамба Хутагтыг Улаанбаатарт залж, ширээнд нь суулгажээ. Богд хаантны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч, шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Ийнхүү Монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож байжээ.