Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 148:
Цогцолборын нүүр хэсэгт Их Эзэн Чингис хаан түүний үйл хэргийг дүрслэн харуулахдаа Монгол Улсыг үндэслэн байгуулагч Их Эзэн Чингис хааны хөшөөг цогцолборын төв хэсэгт, Өгөдэй хааны хөшөөг баруун хэсэгт, Монголын Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны хөшөөг зүүн хэсэгт байрлуулж, Монголын их хаадыг төлөөлсөн цогцолбор хөшөө болгон бүтээжээ.
Их Эзэн Чингис хааныг төв суудалтайгаар, гар болоод хөлийг уужим тавиун, эгэл даруухан боловч ухаалаг, ихэмсэг дүртэйгээр тэнгэрлэг эзэн хаан бэлгэдлээр үүлэн хээ, монгол угалз хээ бүхий бүс агссан байдалтай, хүч чадлын илэрхийлэл болсон барын арьс, торго дурдан тэргүүтнийг тохсон, монголчуудын өнө эртнээс хэрэглэж байсан суудалд заларч байгаа байдлаар дүрсэлсэн.
 
== Дизайн ==
 
Энэхүү цогцолборт байгуулагдсан дахин давтагдашгүй онцгой байгууламж бол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм. Хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиожээ. Уг өргөө гэрийн эх загварыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Төртогтох зохиож, архитекторч, интерьер дизайнер, түүх угсаатны зүйн зөвлөх, уран бүтээлчдийн хамтарсан баг зураг төслийг нь гаргасан байна.
 
=== Энэхүү хүндэтгэлийн их танхимд ===