Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 180:
Их эзэн чингис хааны хөшөөний сууринд Монгол газар нутагт оршин тогтнож байсан гүрнүүдийг бэлгэдэн Хүннү гүрний үеийн хээ угалз, дүрслэл оруулж, гантиг чулуугаар цоолборлосон. Өгөдэй, Хубилай хаадын хөшөөг монголчуудын өнө эртнээс хүч чадал, бат бөхийн бэлгэдэл болгон хэрэглэж ирсэн барсыг дүрсэлсэн гантиг чулуугаар цоолборлосон суудалд бат суусан байдлаар тухайн үед хэрэглэж байсан хувцас, хэрэглэл, бүс тэргүүтэнтэй дүрслэн урласан. Өгөдэй хааныг бодлогоширсон боловч ихэд ирэмгий, өөртөө итгэлтэй байдалтайгаар, Хубилай хааныг эрдэм ном, гүн ухааныг эрхэмлэгч цэцэн хаан байсаныг илэрхийлэх зорилгоор тухайн үед хэрэглэж байсан зарлиг, албан захидлын хэмжээс бүхий бичиг барьсан бүхий бичиг барьсан байдалтайгаар дүрсэлжээ.Мөн дэлхийд нэрээ дуурсгасан монголын морьт дайчдын дурсгалд зориулан Их Эзэн Чингис хааны хөшөөний зүүн өмнө талд Их Монгол улсын зүүн түмний захирагч Го ван Мухулай баруун талд нь баруун түмний захирагч хүлэг Боорчи нарын морьт хөшөөг байрлуулжээ.Баганат галерейн баруун хэсэгт “Монгол угсаатны төр улсууд”, зүүн хэсэгт “Их Монгол Улс-эзэн гүрэн” хэмээх шилэн зургийг бүтээсэн. Шилэн зургийн зохиогч зураач Н.Амгаланбаяр, үйлдвэрлэгч Д.Гантулга захиралтай “Шилэн хийц” ХХК гүйцэтгэжээ. Эдгээр зургууд нь тус бүр 18.2*7.2 м хэмжээтэй бөгөөд шилэн урлагийн орчин үеийн технологиор бүтээсэн. Ийм том хэмжээний шилэн зураг дэлхийд ч ховор ажээ.
Цогцолборын чухал бүрэлдэхүүн хэсэг нь Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний хэсэг болно. Уг өргөөний нэгдүгээр давхарт вестибюль, хоёрдугаар давхарт үзэсгэлэн гаргах баганат фойе, гуравдугаар давхарт Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхим байрлах ба Түмэн насан хээ бүхий гол хананы өмнө Монгол төрийн Есөн хөлт Их цагаан сүлд тугийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
 
 
 
 
 
 
 
Энэхүү цогцолборт байгуулагдсан дахин давтагдашгүй онцгой байгууламж бол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм. Хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиожээ. Уг өргөө гэрийн эх загварыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Төртогтох зохиож, архитекторч, интерьер дизайнер, түүх угсаатны зүйн зөвлөх, уран бүтээлчдийн хамтарсан баг зураг төслийг нь гаргасан байна.
 
=== Хоймор ===