Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 149:
Их Эзэн Чингис хааныг төв суудалтайгаар, гар болоод хөлийг уужим тавиун, эгэл даруухан боловч ухаалаг, ихэмсэг дүртэйгээр тэнгэрлэг эзэн хаан бэлгэдлээр үүлэн хээ, монгол угалз хээ бүхий бүс агссан байдалтай, хүч чадлын илэрхийлэл болсон барын арьс, торго дурдан тэргүүтнийг тохсон, монголчуудын өнө эртнээс хэрэглэж байсан суудалд заларч байгаа байдлаар дүрсэлсэн.
 
 
== Монгол ==
=== Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг ===
 
Төрийн ордонд Монгол улсын Ерөнхий сайдаар 1918 оноос эхлэн ажилласан хүмүүсийн хөргүүдийг байрлуулсан байдаг. Урлаг судлаач О.Сосорын тодорхойлсноор зарим хөргийн тухай дурьдвал:
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ч.Өлзийхутагийн зурсан Х.Чойбалсангийн хөргийг зөөлөн дулаан өнгөнд захируулан үндэсний ёс заншлыг дээдлэн хүндэлдэг хүн байсныг, Ю.Цэдэнбалын хөргийг үйл ажилтай холбон маш их хөдөлмөрч хүн байсныг харуулжээ.
Дүрслэх урлагийн дунд сургуулийн багш Ч.Хүрэлбаатарын зурсан П.Гэндэн, Д.Бямбасүрэн нарын хөргийг сонгодог аргаар нүүрэн дээр нь гэрэл өгөх аргыг ашигласан тухайн хүмүүсийн мөн чанар, зан чанарыг илрүүлэх боломж олгожээ.
Монгол Улсын төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн зурсан Ж.Батмөнх, Д.Содном нарын хөрөгт тухайн дүрүүдийн гадаад төрхийг сонгодог, сүрлэг “Хэллэгээр” чадварлаг бүтээн харуулжээ.
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Энхжингийн зурсан А.Амарын хөрөг нь тухайн хүний оюуны их чадавхи, өндөр соёл, ёс суртахууныг тод харуулж чадсан ажээ.
Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн багш Н.Орхоны зурсан Ж.Гунгаадорж, Жигжиджав нарын хөргийг сонгодог арга барилаар зурсан ба тэдний дотоод ертөнцийг нээн харуулах зорилгодоо хүрсэн ажээ.
Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Р.Дуйнхоржавын зурсан “Жасрай, Бодоо нарын хөргийг сонгодог аргаар зурсан ба өнгийн тавилт, бичлэг зэргээрээ чадварлаг болсон байна.
Монголын Улсын төрийн соёрхолт ардын зураач Н.Чүлтэмийн зурсан Жалханз хутагт Дамдинбазарын хөргийг бүтэн биеэр нь ёслолын хөрөг бүтээх аргаар зурснаар тухайн үеийн төрийн түшээ хүний байр байдал, өмсгөл зүүлт, намба байдлыг бүрэн дүүрэн харуулан улмаар түүхийн болоод угсаа судлалын өндөр ач холбогдолтой бүтээл болсон ажээ.
Хичээнгүй сайд Цэрэндоржийн хөргийг олны танил болсон цагаан малгайтай нь зурсан нь тухайн хүний зан байдлыг гаргахад түлхэц болсон ба түүний харцаар алсын бодолтой няхуур хүн байсныг үзүүлж чаджээ.
“Зураг урлан” компанийн зураач Ц.Наранжавын зурсан Монгол Улсын анхны ерөнхий Сайд ноён хан Т.Намнансүрэнгийн хөргийг тухайн үеийн төрийн түшээ хүний намба байдал, өмсгөл зүүлтийг түүхийн болон угсаатны судлалын үүднээс бодолцон бүтээсэн ажээ.
 
=== ЧИНГИС ХААН ===
Line 174 ⟶ 188:
Энэхүү цогцолборт байгуулагдсан дахин давтагдашгүй онцгой байгууламж бол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм. Хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиожээ. Уг өргөө гэрийн эх загварыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Төртогтох зохиож, архитекторч, интерьер дизайнер, түүх угсаатны зүйн зөвлөх, уран бүтээлчдийн хамтарсан баг зураг төслийг нь гаргасан байна.
 
=== Хоймор ===
 
Гэрийн хойморт Их эзэн Чингис хааны шүтээн зургийг байрлуулан зандан мод, эрдэнийн чулууг хослуулан сийлж, урлан бүтээсэн гол шүтээний хэсэг байна. Гол шүтээний зүүн, баруун талд монгол түмний шүтээн болсон Нууц товчоо, Үндсэн хуулийн эхийг байрлуулсан. Түүний өмнө төрийн тэргүүн нарын уулзалтын ширээ, төрийн алтан соёмбот сэнтий суудал тэргүүтнийг хаш эрдэнийн чулуугаар урлаж, алт, мөнгө, хатуу модоор чимэглэжээ.
 
=== Хүндэтгэлийн өргөө гэр ===
 
 
 
Хүндэтгэлийн өргөө гэр
 
Төв хэсэгт гал голомтын өр, бэлгэдлийн хээ угалзаар чимэглэгдсэн тэг дөрвөлжин тавцан суурин дээр төрийн ган тулгыг байрлуулж, тулганы ар талд хаш эрдэнийн чулуу, алт, мөнгө, бусад үнэт материалаар чимэглэж хийсэн өр буюу түсэргэ байна. Өргөөний баруун, зүүн жигүүрт тус тус зочин гийчин тухлан суух зандан мод, алт мөнгөөр чимэглэсэн сэнтийт суудал байрлана.
 
=== Тооно, дээвэр ба тойруулга ===
 
 
 
 
Тооно, дээвэр ба тойруулга
 
Тус өргөөнд саатан морилогчдын харааны төвд илхэн тусах тэнгэр язгууртны удамт төрийн есөн их билгээр дүрслэн алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимэглэн, үнэт модоор урлан бүтээсэн тооно харагдаж, түүний голд байрлах алтан чимэглэл бүхий болор чулуун хийц, хэлбэр төгс төгөлдөр гэрэлтүүлэг болон тоононоос салбарлах эрдэнийн хээ угалз бүхий унь, монгол уран барилга гэрийн хийц хэлбэрийг тодотгосон учир төгс хээгээр чимэглэгдсэн дөрвөн халз, түүнийг дагасан найман чимэглэлийн дүрсүүд хана руу бууж, ханын дээд толгойд эртний монголчуудын билгэдэл шонхор шувуу бусад хүчирхэг амьтан араатан болон бусад сийлбэрийг алтдаж өнгөлсөн байх ба түүний доод хэсэгт цагаан мөнгөөр зурвас үүлэн хээг цутгаж хөөж бүтээсэн байна. Гэрийн нийт тойрог ханыг хатуу хүрэн зандан модоор мөнхийн бэлгэдэл түмэн насан хээг битүү сийлж урласан нь монгол төр түмэн үүрд мөнх цэцэглэн бадрахын билэг тэмдэг болгосон байна.
 
=== Үүд ===
 
 
Үүд
 
Энэхүү өргөө гэрийн үүдэн хэсэгт төрийн соёмбот эрдэнийн чулуун чимэглэлт хоёр хавтас бүхий эрдэнийн чулуун чимэглэлтэй эрдэнэ цогцлуулан бүтээсэн хаалга нь монголчуудын гайхамшигт хүндэтгэлийг илэрхийлнэ. Түүний доод хэсгээр үргэлжлэх хормойн хэсгийг бат бөх суурь, газар, ус тэргүүтнийг бэлгэдсэн байгалийн дүрслэлт хээ угалзаар төгсгөж хатуу зөөлөн хоёр төрлийн материалыг холбож өгсөн.