Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 137:
УИХ-ын хуралдааны танхим дахь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үндэсний уран гоё сийлбэртэй сэнтий /суудал/, төр засгийн тэргүүн нарт гадаадын байгууллага, хүмүүсээс бэлэглэсэн зүйлийн 70 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн байдаг.
Төрийн ордны өрөө хонгилуудыг үндэсний хээ хуартай гоёмсог чанарын хивсээр бүрсэн ажээ.
 
 
 
Төрийн ордонд тавигдсан Монгол зураг /Ц.Даваахүү. 1986 он/
 
1980-аад оноос хойш Төрийн ордны гадна талын бүх довжоо, залгаа хэсэг, бунхант индрийн арын талбай, мөн индрийн хоёр талын түшиг хана, машин орж гарахад зориулагдсан пандус, ордны эргэн тойрон боржин талбай, зүлэг цэцэг, гэрэлтүүлэг зэргийг байнга засаж сайжруулсаар байв.
Зам талбайн өнгөлгөөг саарал чулуугаар, зүлэг талбайн хашлагыг ногоон боржин чулуугаар сольж талбай руу харсан хэсэгт алхан хээ тавьжээ. Бунхант индрийн нүүрний талбайн чулууг бүхэлд нь хөх чулуу болгожээ. Барилгын эргэн тойрон хүрээлсэн хэсгийг Хархорины хар саарал чулуугаар сольж гялгар өнгөтэй болгосон юм. Ордны өмнө талын 2 пандусны хашлагыг Хархорины хөх саарал чулуугаар цэцгийн савнуудыг авдрантын ногоон чулуугаар зарим савнуудыг гантигаар хийв. Ордны гадна талын бүх хаалгуудыг сийлбэртэй царс модон хаалгууд болгосон бөгөөд ордны гадна талд шөнийн гэрэлтүүлэг ханын гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлжээ.
 
 
=== ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОР ===