Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 114:
Монгол “ганч”-ийг бүтээхийн тулд Д.Чуваамид өөрөө Узбек улсад Хорезмын Шахын /хаадын/ ордны шавар ваар керамик урлагийн алдарт уламжлалыг судалсан аж. Соёмбот танхимын чимэглэлийг гар урлалын үйлдвэр, Улаанбаатар хотын урчуудын эвлэлийн салбар, хэвлэл чимэглэлийн үйлдвэр, Монументаль чимэглэлийн үйлдвэрийн 40 гаруй урчууд хийж бүтээжээ.
Тэдгээр урчууд энэхүү хамтын бүтээлээ 1979 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дуусгаж Монгол Улсын Ардын Их Хуралд хүлээлгэн өгчээ.
 
== Монгол ==
=== Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг ===
 
Төрийн ордонд Монгол улсын Ерөнхий сайдаар 1918 оноос эхлэн ажилласан хүмүүсийн хөргүүдийг байрлуулсан байдаг. Урлаг судлаач О.Сосорын тодорхойлсноор зарим хөргийн тухай дурьдвал:
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ч.Өлзийхутагийн зурсан Х.Чойбалсангийн хөргийг зөөлөн дулаан өнгөнд захируулан үндэсний ёс заншлыг дээдлэн хүндэлдэг хүн байсныг, Ю.Цэдэнбалын хөргийг үйл ажилтай холбон маш их хөдөлмөрч хүн байсныг харуулжээ.
Дүрслэх урлагийн дунд сургуулийн багш Ч.Хүрэлбаатарын зурсан П.Гэндэн, Д.Бямбасүрэн нарын хөргийг сонгодог аргаар нүүрэн дээр нь гэрэл өгөх аргыг ашигласан тухайн хүмүүсийн мөн чанар, зан чанарыг илрүүлэх боломж олгожээ.
Монгол Улсын төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн зурсан Ж.Батмөнх, Д.Содном нарын хөрөгт тухайн дүрүүдийн гадаад төрхийг сонгодог, сүрлэг “Хэллэгээр” чадварлаг бүтээн харуулжээ.
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Энхжингийн зурсан А.Амарын хөрөг нь тухайн хүний оюуны их чадавхи, өндөр соёл, ёс суртахууныг тод харуулж чадсан ажээ.
Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн багш Н.Орхоны зурсан Ж.Гунгаадорж, Жигжиджав нарын хөргийг сонгодог арга барилаар зурсан ба тэдний дотоод ертөнцийг нээн харуулах зорилгодоо хүрсэн ажээ.
Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Р.Дуйнхоржавын зурсан “Жасрай, Бодоо нарын хөргийг сонгодог аргаар зурсан ба өнгийн тавилт, бичлэг зэргээрээ чадварлаг болсон байна.
Монголын Улсын төрийн соёрхолт ардын зураач Н.Чүлтэмийн зурсан Жалханз хутагт Дамдинбазарын хөргийг бүтэн биеэр нь ёслолын хөрөг бүтээх аргаар зурснаар тухайн үеийн төрийн түшээ хүний байр байдал, өмсгөл зүүлт, намба байдлыг бүрэн дүүрэн харуулан улмаар түүхийн болоод угсаа судлалын өндөр ач холбогдолтой бүтээл болсон ажээ.
Хичээнгүй сайд Цэрэндоржийн хөргийг олны танил болсон цагаан малгайтай нь зурсан нь тухайн хүний зан байдлыг гаргахад түлхэц болсон ба түүний харцаар алсын бодолтой няхуур хүн байсныг үзүүлж чаджээ.
“Зураг урлан” компанийн зураач Ц.Наранжавын зурсан Монгол Улсын анхны ерөнхий Сайд ноён хан Т.Намнансүрэнгийн хөргийг тухайн үеийн төрийн түшээ хүний намба байдал, өмсгөл зүүлтийг түүхийн болон угсаатны судлалын үүднээс бодолцон бүтээсэн ажээ.
 
 
== Өөрчлөлт ==
=== ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН САНДАЛ, ШИРЭЭ ===