Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 107:
Төрийн ордны өрөө, хонгилуудыг үндэсний хээ хуартай гоёмсог сайн чанарын хивсээр бүрсэн бөгөөд түүнд С.Бавуусүрэн /Төр Засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын орлогч дарга асан/ их үүрэг гүйцэтгэсэн юм.
 
'''Төрийн ёслолын соёмбот танхим'''
 
 
Төрийн ёслолын соёмбот танхим
 
Ардын зураач Б.Гомбосүрэн болон урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Чуваамидийн загвар төслөөр чимэглэгдсэн төрийн ёслолын соёмбот танхим төрийн ордны гуравдугаар давхрын нүүрэн төв хэсэгт байдаг.
Line 118 ⟶ 115:
Тэдгээр урчууд энэхүү хамтын бүтээлээ 1979 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дуусгаж Монгол Улсын Ардын Их Хуралд хүлээлгэн өгчээ.
 
== Монгол ==
 
=== Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг ===
 
Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг
 
Төрийн ордонд Монгол улсын Ерөнхий сайдаар 1918 оноос эхлэн ажилласан хүмүүсийн хөргүүдийг байрлуулсан байдаг. Урлаг судлаач О.Сосорын тодорхойлсноор зарим хөргийн тухай дурьдвал:
Line 134 ⟶ 130:
 
 
=== ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН САНДАЛ, ШИРЭЭ ===
 
 
 
 
ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН САНДАЛ, ШИРЭЭ
 
Төрийн ёслолын ширээг хоёр сандлын хамт урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Чуваамид зураг төслөөр 1990 онд бүтээжээ.
Line 144 ⟶ 136:
Уул ширээний хээний дөрвөн зүг унжсан унжлага хэлбэр нь Монгол эх орны газар зүйн байршил, зургийн хэлбэрийг илэрийлжээ. Ширээний тавцан дээр шигтгэж хийсэн 2 өлзий шигтгээ нь тэгш үзэл өлзий бэлгэджээ. Хоёр сандал нь мөн адил цогц бэлгэдэл хээтэй ширээтэйгээ хорших ажээ.
 
=== ИХ ТАНХИМЫН ХУВЦАС ХҮЛЭЭЖ АВАХ ӨЛГҮҮРИЙН ХЭСЭГ ===
 
 
ИХ ТАНХИМЫН ХУВЦАС ХҮЛЭЭЖ АВАХ ӨЛГҮҮРИЙН ХЭСЭГ
 
Их танхимын хувцас хүлээж авах өлгүүрийн хэсгийг тус танхимын доод давхарт шинээр байгуулжээ. Уул ажлыг архитекторч Г.Лувсандоржийн зураг төслөөр хотын барилга трест, цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трест, ордны барилга засварын тасаг, зохион байгуулах анги хамтран гүйцэтгэжээ.
Line 152 ⟶ 142:
Дээрх байгууллагууд нь их танхимын үүдний доод хэсэгт 1000 хүний хувцас хүлээж авах өлгүүрийн хэсэг, 22 суудалтай эрэгтэй, эмэгтэй сан узель, 4м урт, 4м өндөр ханын толь, тус бүр 60 суудалтай хурлын 2 танхимыг шинээр буй болгожээ.
 
=== Их танхимын доод хэсэг ===
 
 
Их танхимын доод хэсэг
 
Энэ үеийн төрийн ордон нийтдээ 35804 м2 талбайтай, нийт давхруудын багтаамжийг нэгтгэвэл 134.223.69 м2 болох юм. Албан ажлын өрөөнүүд 13075.7 м2 танхимууд 2195 м2, Төрийн ордон 491 ажлын өрөө тасалгаатай, 536 хаалга, 932 цонхтой, 6678.2 ам метр, дээврийн хөвөө эмжээр 509.6 м2 бөгөөд сантехникийн /халаалт, салхивч, цэвэр бохир усны/ шугам сүлжээний нийт урт нь 30 км шахам юм. Тус ордны ажлын өрөө танхимуудыг ордны барилга засварын ангиас ээлж тогтоон засварладаг. Ийм байдлаар нэг өрөө 6-7 жилийн дараа дахин засварт ордог байв.
Line 171 ⟶ 159:
 
 
=== ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОР ===
 
ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОР
 
2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Их Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой, Их Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг орон даяар төрт ёсны их баяр болгон тэмдэглэх тухай зарлиг гаргажээ. Энэхүү зарлигийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 112 дугаар тогтоолоор ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Намбарын Энхбаяраар толгойлуулан байгуулжээ.
Line 181 ⟶ 168:
 
 
=== ЧИНГИС ХААН ===
 
Их эзэн чингис хааны хөшөөний сууринд Монгол газар нутагт оршин тогтнож байсан гүрнүүдийг бэлгэдэн Хүннү гүрний үеийн хээ угалз, дүрслэл оруулж, гантиг чулуугаар цоолборлосон. Өгөдэй, Хубилай хаадын хөшөөг монголчуудын өнө эртнээс хүч чадал, бат бөхийн бэлгэдэл болгон хэрэглэж ирсэн барсыг дүрсэлсэн гантиг чулуугаар цоолборлосон суудалд бат суусан байдлаар тухайн үед хэрэглэж байсан хувцас, хэрэглэл, бүс тэргүүтэнтэй дүрслэн урласан. Өгөдэй хааныг бодлогоширсон боловч ихэд ирэмгий, өөртөө итгэлтэй байдалтайгаар, Хубилай хааныг эрдэм ном, гүн ухааныг эрхэмлэгч цэцэн хаан байсаныг илэрхийлэх зорилгоор тухайн үед хэрэглэж байсан зарлиг, албан захидлын хэмжээс бүхий бичиг барьсан бүхий бичиг барьсан байдалтайгаар дүрсэлжээ.Мөн дэлхийд нэрээ дуурсгасан монголын морьт дайчдын дурсгалд зориулан Их Эзэн Чингис хааны хөшөөний зүүн өмнө талд Их Монгол улсын зүүн түмний захирагч Го ван Мухулай баруун талд нь баруун түмний захирагч хүлэг Боорчи нарын морьт хөшөөг байрлуулжээ.Баганат галерейн баруун хэсэгт “Монгол угсаатны төр улсууд”, зүүн хэсэгт “Их Монгол Улс-эзэн гүрэн” хэмээх шилэн зургийг бүтээсэн. Шилэн зургийн зохиогч зураач Н.Амгаланбаяр, үйлдвэрлэгч Д.Гантулга захиралтай “Шилэн хийц” ХХК гүйцэтгэжээ. Эдгээр зургууд нь тус бүр 18.2*7.2 м хэмжээтэй бөгөөд шилэн урлагийн орчин үеийн технологиор бүтээсэн. Ийм том хэмжээний шилэн зураг дэлхийд ч ховор ажээ.