Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 18:
Энэхүү зураг төслөөр төв талбайн хойморыг төрийн ордноор эзлүүлэн, түүнийг тойрсон баруун, зүүн, алсын урд талын барилгуудын хаалгыг төрийн ордон руугаа харуулан барихаар тогтоожээ.
=== '''БНМАУ-ын төрийн ордны барилга байгууламж, өөрчлөлт шинэчлэлт''' ===
 
Төрийн шинэ ордон ашиглалтад орсон нь БНМАУ-ын Засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байв.
Төрийн шинэ ордон ашиглалтад орсон нь
БНМАУ-ын Засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байв.
Энэ байшин тухайн үеийн Төр, засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай сэлбийн голын эрэгт байлаа.
Ийм үед төрийн шинэ ордонг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар шийдвэрлэж ЗХУ-аас тусламж гуйх болжээ. Энэ тухай Ч.Сүрэнжав гуай: “Монгол Улсын Засгийн газрын ордон бариулахыг би санаачилж Чойбалсанд хэлсэн юм. Чойбалсан түүнийг маш зүйтэй гэж дэмжээд намайг Москвад явуулсан юм. Би Москвад очоод К.Е.Воршиловтай уулзаж Монголын Засгийн газрыг ордонтой болгох санаатай байна. Намайг Чойбалсан явууллаа гэхэд Воршилов намайг их уриалгахан хүлээж аваад бэлэн зураг үзүүлж энэ зургаар ордноо бариулвал зүгээр юм биш үү гэсэн. Би тиймээ зүгээр юм байна гэж хэлээд уг зургийг авчирч Чойбалсанд танилцуулсан. Засгийн газрын ордон бариулах комисс томилж комиссын даргаар намайг тавьсан юм” гэв.