Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 26:
 
ЗХУ-аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ.
 
 
 
Ордны барилгын суурийн ажил 1947 оны 4 дүгээр сард эхэлжээ. Уул барилгын ажлыг ордны барлгын дарга Лэгцэгийн Гончиг /ахлах дэслэгч/ Улсын барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч хурандаа Д.Гончиг, мөн газрын орлогч Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга Ж.Агваанлувсан, зөвлөлтийн мэргэжилтэн Порпинов нар барилгын ажил эхлэхээс ашиглалтад ортол хариуцан гүйцэтгэжээ.
Line 40 ⟶ 38:
Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны арканд тавьдаг байжээ.
 
=== Төрийн ордны Бунхант индэр ===
 
Төрийн ордны Бунхант индэр
 
 
Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр 1954 онд баригдсан аж.
Line 54 ⟶ 50:
Мөн Сүхбаатарын талбайд болох ард нийтийн баяр, наадмыг бунхант индэр дээрээс удирдан явуулдаг болсон байна. Энэ талаар МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1955 оны 4 дүгээр сарын 2-ны 101 дүгээр тогтоолоор батлагдсан журам 1990 он хүртэл мөрдөгджээ.
 
=== Бунхант идэр ===
 
 
Бунхант идэр
 
1954 оноос эхлэн бунхант индрийг хамгаалах, арчлах, тордох үүргийг тухайн үеийн аюулаас хамгаалах байгууллага гүйцэтгэдэг байв. 1951-1956 онд төрийн тусгай хамгаалалтын салаанаас 10 цэрэг бунхныг 24 цагаар хүндэт харуулын хэлбэрээр хамгаалж байв. 1956 оноос хойш бунхныг хамгаалах арчлах ажлыг ордны комендатурт хариуцуулж, тэнд хязгаарын цэргийн 05 дугаар анги буюу одон тэмдэгт тусгай хорооны цэргүүд тогтмол арчилгаа цэвэрлэгээ хийдэг байв.